Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Бизнесийн удирдлагын тэнхимийн оюутнуудын спорт өдөрлөг боллоо.

Бизнесийн удирдлагын тэнхимээс жил бүр уламжлал болон явагддаг “Сагсан бөмбөг, Волейболын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтэд Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Т.Ганхуяг, Бизнесийн тэнхимийн эрхлэгч Ө. Энхтуяагэрэл болон тэнхимийн багш нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ.

Волейболын аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд өрсөлдөөн ихтэй болж холимог багаар байр эзэлсэн.

  1. Алтан медаль: Маркетингийн ангийн 2-р баг тамирчид
  2. Мөнгөн медаль: Санхүүгийн ангийн баг тамирчид
  3. Хүрэл медаль- Маркетингийн ангийн 1-р баг тамирчид 
  4. Тэгш тоглогчоор Маркетинг Менежмент мэргэжлийн 3-р ангийн оюутан Э.Төгсбилгүүн тодорсон.

Сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтууд өрсөлдөөн ихтэй болж дараах багууд байр эзэлсэн.
Эрэгтэй баг: 

  1. Алтан медаль: Бизнес удирдлагын баг тамирчид
  2. Мөнгөн медаль: Санхүү 1-р баг тамирчид
  3. Хүрэл медаль: Маркетингийн тамирчид


Эмэгтэй баг:

  1. Алтан медаль: Бизнес удирдлагын 1-р баг тамирчид
  2. Мөнгөн медаль: Санхүү ангийн баг тамирчид
  3. Хүрэл медаль: Маркетингийн ангийн баг тамирчид тус тус эзэллээ.
  4. Шилдэг эрэгтэй тоглогчоор Бизнес удирдлагын 3-р ангийн оюутан Н.Дашням, шилдэг эмэгтэй тоглогчоор Бизнес удирдлагын 4-р ангийн оюутан Н.Намуундарь нар тодорсон.