2. 2023-03-29-ний 15:30 цагт В-301 тоотод “Зөв цэвэр бичигтэй” монгол бичгийн тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнийг Суурь боловсролын тэнхимийн солонгос багш нар ивээн тэтгэж оролцов. Энэхүү тэмцээнд 1-4 дүгээр курсийн 50 оюутан оролцож, тэргүүн байрыг Гэр бүл судлалын 1-р ангийн оюутан Ж.Номин-Эрдэнэ эзэлж, өргөмжлөл, 80000 төгрөг, үнэ бүхий зүйл, дэд байрыг Солонгос хэлний боловсролын тэнхимийн 1-р ангийн оюутан Гоомарал эзэлж, 50 000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, гутгаар байрыг Бизнес удирдлагын 1-р ангийн оюутан Намуунзул эзэлж мөн 30000 төгрөг, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав.