Сайн дурын клубын оюутнууд “Өлзийт асар” ТББ-ын үйл ажиллагаанд хамтран ажиллаа.

ОУУБИСын нийгмийн ажлын тэнхим болон сайн дурын клубийн оюутнууд “Өлзийт асар” ТББ-ийн зорилтод бүлэгт чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ (2022.04.30). 

Тус байгууллага  орон гэргүй, архины хамааралтай, амьжиргааны төвшин доогуур иргэдэд  хагас сайн өдөр бүр үс засах, анхны тусламж, халуун хоол цай зэргээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Цаашид сайн дурын оюутнуудаа үйл ажиллагаанд татан оролцуулж хамтран ажиллах юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрч байг

                                                                     ОУУБИС-ын Оюутны сайн дурын клуб