Хэлэлцүүлэгт Солонгос, Монгол, Киргистан, Египет зэрэг 4 улсын оюутан залуучууд агаар, хөрс, ус, орчны бохирдлын талаар өөрийн оронд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийсэн юм. WFK хөтөлбөрт хамрагдаж байгаа дээрх улс орнуудын оюутнууд солонгос хэл дээр илтгэл хэлэлцүүлэг явуулсан нь онцлогтой боллоо.
Монгол улсаа төлөөлж оролцсон оюутан залуучууд болон дэмжин оролцсон Солонгос хэл, соёлын тэнхимийн багш Б. Болормаа, Ким Жэ Сон багшдаа баярлалаа.