ОУУБИС-ийн гадаад оюутнууд монгол соёл уламжлал хүрээлэн ахуйтай танилцлаа.

ОУУБИС-д суралцдаг гадаад оюутнууд маань цар тахал ковид-19 өвчны улмаас сүүлийн 3 жил хамтран нөхөрлөж Монгол соёл уламжлал хүрээлэн ахуйтайгаа танилцаж чадаагүй билээ. 

   Иймээс гадаад харилцааны алба, оюутны алба 20 гадаад оюутантай хамтран Монголын нүүдэлчин өв соёлыг таниулах зорилгоор 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос 53 км зайд байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог” хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой газраар явж морь унаж, нум сум харван, төл малтай танилцан 1 өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө.