“Цагдаагийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах давуу тал” сэдвээр КМТ –тэнхимийн оюутнуудад мэдээлэл хүргэх уулзалт зохион байгуулагдлаа.

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээллийн Технологийн алба болон Компьютер Мэдээллийн Технологийн тэнхимийн хамтын ажиллагаан хүрээнд Цагдаагийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах боломж давуу талуудыг оюутнуудад танилцуулах, ОУУБИС -ийн КМТ –ийн тэнхимийн төгсөгчид Цагдаагийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах боломжийг нээсэн уулзалт боллоо.