ОУУБИС-ийн Сувилахуйн Сургуулиас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэндийн Тухай Хуулийн 4.2.3, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын 2.4.1.7-г үндэслэл болгон ЕБС-ийн сургуулийн багш нарын дунд “Эрүүл Мэндийн Боловсрол Олгох Сургалт”-ыг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Уг сургалтанд хамрагдсанаар багш нар насанд хүрэгсдийн дунд түгээмэл тохиолдол өвчлөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг мэдээд зогсохгүй анхан шатны амьлуулах суурь тусламжийг үзүүлэх чадвартай болох юм.
Иймээс ЕБС-ийн сургуулийн багш та бүхнийг уг сургалтанд хамрагдаж өөрийгөө болон өрөөлийг түгээмэл тохиолдох өвчин эмгэгүүдээс хамгаалах мэдлэг, чадвартай болохыг уриалж байна.