“World Friend Korea (WFK) Залуучуудын хүрээлэн буй орчны сайн дурын хөтөлбөр”-ийн хүрээнд ОУУБИС-ийн Сайн дурын клубын гишүүд Солонгос оюутнуудтай 2022 оны 04 сарын 09-нд хог хаягдалын талаар онлайн хэлэлцүүлэг хийж, сургуулийнхаа орчны хог хаягдлыг цэвэрлэлээ. Эрчим хүчний багийн гишүүн Солонгос хэл соёлын тэнхимийн оюутан Э.Ариундөл, Нийгмийн ажлын тэнхимийн оюутан Д.Лхамсүрэн, Компьютер, Мэдээллийн технологийн тэнхимийн оюутан Б.Жавхлан нар идэвхтэй оролцлоо.