Залуу Судлаач-2022 эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

ОУУБИС-ын Төгсөлтийн дараах сургуулийн зүгээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Залуу Судлаач-2022 эрдэм шинжилгээний бага хурал 2022.04.07 ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.Уг хуралд нийт 16 магистрат, докторант материалаа ирүүлж, илтгэлээ тавьсан бөгөөд 

1-р байр Сувилахуйн магистрант С. Болортуяа “Кесар мэс заслаар төрсөн эхчүүдийн өөрийн асаргааны талаархи мэдлэг” сэдвээр

2-р байр Бизнесийн докторант Ө.Энхтуяагэрэл “Дунд насны гэр бүлийн орон сууц сонголтонд дотоод гадаад хүчин зүйлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр

3-р байр Сувилахуйн магистрант Л. Энхтүвшин “Хүүхдийн эмийн санамсаргүй ослын судалгаа” сэдвээр тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

Уг хуралд урилгаар шүүгчээр ажилласан БАриунбаатар /Солонгос хэлний боловсролын тэнхимийн эрхлэгч/, Т. Ганхуяг /Эдийн засаг, Бизнесийн сургуулийн захирал/,  Ц.Наранчимэг /Эрх зүйн тэнхимийн эрхлэгч/ нартаа гүн талархал илэрхийлье. 

Төгсөлтийн дараах сургууль

Магистр, докторын сургалт оюутны алба