ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭН БАГШ НАР, ОЮУТАН – СУДЛААЧИД ЭРДЭМ СУДЛАЛЫН ХУРЛАА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
ЭРДЭМ СУДЛАЛЫН ХУРЛАА:
Салбар сургуулиуд болон Сургуулийн хэмжээнд гэсэн 2 үндсэн шаттайгаар зохион байгуулав.
Судалгаа, арга зүй сайтай, нийгмийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн илтгэлүүдийг шалгаруулж, өргөмжлөл,
мөнгөн шагналаар урамшууллаа.
Нэг. Оюутан – судлаачийн хүрээнд:
Тэргүүн байранд: Б.Ганди (Эдийн засгийн IV курс) Хүмүн капиталын хөрөнгө оруулалтын харьцуулсан судалгаа Удирдагч: Т.Булган (Эдийн засгийн тэнхимийн багш, доктор (Ph.D)
Хоёрдугаар байранд: О.Болормаа Ц.Анударь О.Хулан (Сувилахуй – III курс) Оюутан байх хугацаандаа хүүхэд төрүүлэх нь суралцах үйл явцад хэрхэн нөлөөлдгийг судлах нь Удирдагч: А.Амаржаргал (Сувилахуйн тэнхимийн багш, магистр)
Гуравдугаар байранд: Б.Ганзул (Маркетинг IV курс) Хэрэглэгчийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авалтад Фейсбүүкийн үзүүлэх нөлөөлөл Удирдагч: Ө.Энхтуяагэрэл (Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, докторант)
О.Намуун (Компьютер мэдээллийн технологийн IY курс) Өсвөр насныханд зориулсан мэдээ мэдээллийн андройд аппликейшн хөгжүүлэх хэрэгцээний судалгаа
Удирдагч : Г.Өсөхжаргал (КМТ-ийн тэнхимийн ахлах багш, докторант)