ОУУБИС-ийн Оюутны сайн дурын клуб БНСУ-ын оюутан залуучуудтай хамтарч “World Friend Korea (WFK) Залуучуудын хүрээлэн буй орчны сайн дурын хөтөлбөр” ийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан оюутны сайн дурын клубийн гишүүд 2022.03.22 өдөр сургуулийн Б байранд усны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулав.
Оюутны сайн дурын клубын “Хүрээлэн буй орчин-Усны баг”-ын гишүүд солонгос хэл соёлын тэнхим Э.Азжаргал, Б.Отгонтөгс сувилахуйн тэнхимийн оюутан М.Дүүрэнбаяр, С.Солонго, О.Эрдэнэцэцэг нар идэвхтэй оролцож амжилттай зохион байгууллаа.
Цэнхэр алт усаа хайрлая