Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн хэрэгжүүлж буй “Бизнесийн удирдлага” хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдаж байгаа “Мэргэжил сурталчлах өдөрлөг” –ийн үйл ажиллагаа 2022 оны 3-р сарын 10,11-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.
Тус мэргэжил сурталчлах өдөрлөг нь “Бизнесийн удирдлага” хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрэх, сургууль тэнхимийн хүрээнд өөрийн мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах зорилготой бөгөөд зохион байгуулагч багшаар Бизнесийн удирдлагын тэнхимийн зөвлөх дэд профессор Л.Ариунбат, ахлах багш Б.Бүжидмаа, Ө.Энхтуяагэрэл мөн зохион байгуулагч ангиар Бизнесийн удирдлагын IV курсын оюутнууд тус тус ажиллалаа.
2021 оны 12 сарын 2-ний өдрийн 11.40 минутаас албан ёсны өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа болсон ба үүнд тэнхимийн бүх багш нар, ОУУБИС-ийн Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, доктор профессор А.Хандмаа, Сургалтын албаны дарга доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, Төлөвлөлтийн албаны дарга Ким Гён Чоль болон Эдийн засгийн сургуулийн багш нар оролцсон.