Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

"English connects the world" сэдэвт Англи хэлний олимпиад эхэллээ.

Англи хэлний тэнхим нь жил бүр ОУУБИС-ийн хэмжээнд англи хэлний олимпиад зохион байгуулдаг уламжлалтай. Энэ тэмцээн нь ОУУБИС-ийн оюутнуудыг англи хэлний мэдлэгээ сайжруулах, бие биенээсээ суралцах, англи хэлээ илүү сайн сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжиж өгөх зорилготой. ОУУБИС-д суралцах гадаад оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэхүү тэмцээнийг илүү их өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна. Энэ жил оюутнууд англиар мэтгэлцэх, орчуулга хийх, үндсэн ур чадвараа үнэлүүлэх, эссе бичих зэргээр оролцож байна.