Англи хэлний тэнхимийн оюутнууд "Монгол соёлын өдөрлөг" зохион байгууллаа.

2023 оны 3-р сарын 4-ны өдөр зохион байгуулсан тус өдөрлөгийн хүрээнд англи хэлний тэнхимийн оюутнууд цагаан сарын ёс заншлын талаар англиар илтгэл тавьж, баярын ширээгээ англиар тайлбарлаж хэлний мэдлэгээ баяжууллаа. 

Түүнчлэн оюутнууд монгол ардын дуу дуулж, ардын бүжиг бүжиглэж, монгол хувцсасаа өмсөж үзүүлбэр үзүүллээ. Тус үйл ажиллагаанп ОУУБИС-ийн дэд захирал доктор, проф А. Хандмаа, Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор, проф И Тан Ми нар оролцов.