ЕБС-ийн сурагчид ОУУБИС-тай танилцлаа.

Орхон аймаг Эрдэнэт хотын 4-р ЕБС-ийн Солонгос хэлний ангийн 11,12-р ангийн сурагчид багшийн хамтаар ОУУБИС-тай танилцлаа.

Үйл ажиллагааны зорилго нь: Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад солонгос хэл, соёлыг сурснаар БНСУ-д 50-100% тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт хамрагдах хамгийн бага зардлаар суралцах давуу тал болон боломжуудын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байсан.

Уулзалтын төгсгөлд хүүхэд бүрийн сэтгэгдэл өндөр, БНСУ-д суралцах боломжуудын талаарх мэдээллээ бусад найз нөхөхтэйгөө хуваалцаж урам зориг дүүрэн болсон байна.