БНСУ-ын Jeonju Vision Сувилахуйн сургуультай хамтран “COVID-19 Care in Mongolia and Korea” сэдэвт төсөл хөтөлбөр зохион байгуулагдлаа.

ОУУБИС-ийн Сувилахуйн сургуулиас БНСУ-ын Jeonju Vision Сувилахуйн Сургуультай хамтран “COVID-19 Care in Mongolia and Korea” сэдэвт Сувилахуйн мэдлэг болоод соёлын солилцооны Англи хэл дээрх төсөл хөтөлбөрийг 2021 оны 12 сарын 4 өдөр цахимаар зохион байгууллаа.

Уг хөтөлбөрт хамрагдах оюутнуудад ОУУБИС-ийн сувилахуйн сургуулийн зочин профессор Ханна Миттер болон ахлах багш Б.Оюунбилэг нар 12 долоо хоногийн турш Англи хэл дээр хичээл зааж бэлтгэсэн ба цар тахалын үеийн сувилахуйн менежмент, сувилагч, сувилахуйн оюутнуудын амьдралын талаарх хэлэлцүүлгийг явуулжээ.

Хөтөлбөрт хамрагдсан Монгол Солонгос оюутнууд хэдий орон зайн хувьд хол байгаа боловч хоорондоо нөхөрлөж, хамтдаа суралцаж чадсандаа туйлын  баяртай байсан тул хоёр сургуулийн хамтын ажиллагааг цааш өргөжүүлэх тал дээр талууд санал нийлэв.