Эдгээр ажлуудаас одоогийн байдлаар бакалаврын түвшинд солонгос судлалаар суралцаж буй оюутнуудаас 8 оюутан шалгаруулан нийт 12 сая төгрөгийн тэтгэлэг олгосноор төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхлээд байна. Хойшид ахисан шатны оюутнуудад мөн тэтгэлэг олгох, солонгос судлалын эрдэмтдийн эрдэм шинжилгээ,
судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ салбарын судалгааны баазыг сайжруулахад томоохон хувь нэмэр болох юм.
Тус төсөл 2023 оны 1 сарын 31-нд нээлтээ хийж, БНСУ-аас Монголд улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ким Жун Гү өөрийн мэндчилгээг илгээж, ОУУБИС-ийн ерөнхий захирал Кан Юу Ёль, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо нар баяр хүргэж үг хэлсэн юм. Мөн МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хүрээ дээд сургууль, ОТИС, ОУУБИС-ийн солонгос хэл, судлалын эрдэмтэн багш нар, удирдлагууд оролцов.