"Best presenter-2023"

ОУУБИС-ийн Англи хэлний тэнхимийн нэрэмжит “Best presenter” англи хэлний илтгэлийн уралдааныг жил бүр  ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг уламжлалтай. 

2022-2023 оны хичээлийн жилд тус тэмцээнийг 2023-01-24-ны өдөр ОУУБИС дээр “As a citizen of Mongolia, what can you contribute to the overall growth of the country?” сэдвээр амжилттай зохион байгууллаа. 

Уг тэмцээнд:

1-р байр: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэд ДС-ийн 11в ангийн сурагч Э. Бүжинлхам
2-р байр: Улаанбаатар хотын Монгол Оросын сургуулийн 11-р ангийн сурагч А. Нандин-Эрдэнэ
3-р байр: Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн 11в ангийн сурагч М. Мөнхцолмон
Тусгай байр: Улаанбаатар хот, Залуу зохион бүтээгчдийн сургуулийн 12г ангийн сурагч П. Мөнхзаяа, 
                        Улаанбаатар сургуулийн 11 а ангийн сурагч Б. Мишээл тус тус эзлэв.