ОУУБИС-ийн 26 дахь өвлийн төгсөлтийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол 2023 оны 01 сарын 10-ний өдөр А байрны их танхимд боллоо. 26 дахь өвлийн төгсөлтөөр Гадаад хэлний орчуулга, Олон улс орон судлал, Багш гадаад хэлний боловсрол, Нийгмийн ажил, Аялал жуулчлалын менежмент, Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага, Маркетинг, Эдийн засаг, Эрхзүй, Сувилахуй, График дизайн, мэргэжлээр бакалаврын 27 төгсөгч, Гадаад хэл шинжлэл, Бизнесийн удирдлага, Гэр бүл судлал, Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй, Боловсрол судлал, Эрх зүй мэргэжлээр магистрын 46 төгсөгч диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.