“Хууль зүйн клиник сургалт, чиг хандлага” сэдэвт сургалт арга зүйн семинар.

“Хууль зүйн клиник сургалт, чиг хандлага” сэдэвт сургалт арга зүйн семинар 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ОУУБИС-ийн Б байрны 1 давхар, Smart Eco Plaza төвд зохион байгуулагдав.

Семинарыг Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн дарга, доктор, дэд профессор Ю.Бадамханд удирдаж, Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургуулийн Гэр бүл сэтгэл судлалын тэнхим, Нийгмийн ажлын тэнхим, Сувилахуйн сургуулийн профессор, багш нар оролцож, хууль зүйн клиник сургалт, ач холбогдол, оюутанд өгөх үр нөлөө, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Бүрэлдэхүүн сургуулийн профессор, багш нар Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон тэнхимийн мэргэжлийн үйл ажиллагааг нэгтгэсэн зөвлөгөө мэдээлэл өгдөг төв болгоход хамтарч ажиллахаар санал нэгдэв.