Танилцах дадлагын тайлан хамгаалалт боллоо.

ОУУБИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн сэтгэл судлал хөтөлбөрийн 3-р ангийн оюутнууд 2022 оны 09-р сарын 20-оос 10-р сарын 20 хүртэл танилцах дадлага хийж тайлангаа хамгааллаа.

Тус тэнхим нь Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйч бэлтгэх онцлог хөтөлбөрийн хүрээнд оюутнуудаа ерөнхий боловсролын дунд сургууль дээр дадлага хийлгэлээ.

10 сарын 28 ны өдөр  дадлагын тайлан хамгаалалт болсон бөгөөд оюутнууд боловсролын сэтгэл зүйч дутагдалтай, өөрсдийнх нь  сурч буй мэргэжлийн  нийгмийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг онцолж байлаа.