Бид Улаанбаатарынхан


Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515
ОУУБИС-ийн тухай дуу

Бид Улаанбаатарынхан

Үг, Аяыг UB Guys

Дөрвөн уулын дундах хотын минь нэрээр нэрлэгдсэн
Дөрвөн зүг, найман зовхист оюуны гэгээ цацраасан
Хоёр их гүрний найрамдлыг бэхэлсэн
Хожмын амьдралын эхлэл Улаанбаатарын их сургууль
 
Дахилт: 
Бидний зорилго нэгэн зүгт
Бидний итгэл нэгэн хүч
Бид Улаанбаатарынхан (2 удаа)
 
Туулын хөвөөнд сүндэрлэж, суу алдраа мөнхөлсөн
Таван зүгт хүрээгээ тэлж, бидний танил болсон
Түмний олон үрсийг эрдмийн замд холбосон
Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль
 
Дахилт: 

Олон улсын эрдэмтдийн билиг ухааныг чуулсан
Оргилох амжилт бүтээл оюунлаг залуусын өргөө
Оюун ухааны хөтөч, өгсөх замын түүчээ
Дэлхийд гарах гарц Улаанбаатарын их Сургууль

 

Дахилт: