Сэжон Хагдан
Солонгос хэлийг өөрийн хоёр дахь хэл буюу гадаад хэлээр сонгон сурч эзэмшихийг хүссэн хүмүүст солонгос хэл, соёлыг таниулах, заах зорилготой боловсролын байгууллага юм. Сэжон Хагданы төв байгууллага нь Солонгос улсын соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй дэлхийн олон оронд байдаг “Сэжон Хагдан” төвүүдийн үйл ажиллагааг хариуцан, харилцан тусалж, дэмжиж ажилладаг.
Нүри – Сэжон Хагдан
Солонгос хэл соёлын сургалттай холбоотой нэгдсэн мэдээллээр хангахын зэрэгцээ Солонгос хэлний багш, ажилтан, суралцагч болон Сэжон Хагданы ажилтнуудад Солонгос хэлний сургалт, үйл ажиллагааны бүтэц тогтолцоог таниулсан цахим хуудас (www.sejonghakdang.org) юм.
УБ1 Сэжон Хагдан – UB1 King Sejong Hakdang
Тус төвийг Солонгос хэл, соёлыг шимтэн суралцах хүсэлтэй Монгол иргэдэд зориулан 2007 оны 3 сард байгуулсан. Одоо ОУУБИС-ийн хичээлийн 1-р байранд сургалтын төвийн захирал, 4 ажилтны бүрэлдэхүүнтэй, нэг хичээлийн жилд 20 гаруй багштайгаар Солонгос хэлний анхан, дунд, гүнзгий шат ба TOPIK-ийн анхан, дундын шалгалтанд бэлтгэх ангиудыг нээн явуулж байна.
Тус төвд ОУУБИС-ийн Солонгос хэл, соёлын тэнхмийн заах арга зүй, ажлын арвин туршлагатай Монгол, Солонгос багш нар хичээл заадаг. Амжилттай суралцсан суралцагчдад шат ахин суралцахад нь төлбөрийн болон бусад хөнгөлөлт олгодог онцлог давуу талтай. Та бүхнийг УБ1 Сэжон Хагдан сургалтын төвд хүрэлцэн ирж, Солонгос хэл, соёлыг шимтэн суралцахыг урьж байна.