- Ахисан түвшний сургууль
- Инженер, ХАА-н сургууль
- Хүмүүнлэг, Нийгмийн ухааны сургууль
- Эдийн засаг, бизнесийн сургууль
- Сувилахуйн сургууль
- Хуулийн сургууль
- Суурь боловсролын салбар
Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515
Ахисан түвшний сургууль
ОУУБИС нь 2002 оноос эхлэн Бизнес удирдлага, Солонгос хэлний чиглэлээр магистрын сургалт явуулсан ба улмаар 2010 онд “Их Сурахуй Хүрээлэн” болж өргөжсөн. Одоо “Ахисан түвшний сургууль” болж бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 9 мэргэжлээр магистр, 2 мэргэжлээр докторын сургалт явуулж, 12 удаагийн төгсөлтөөр 600 гаруй магистр, 6 доктор төрөн гарсан байна.
ОУУБИС-ийн Ахисан түвшний сургууль нь олон улсын жишигт нийцсэн судалгаанд суурилан магистр, докторын сургалтыг явуулахыг зорьж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрүүдээ Америк, Солонгос, Монгол Улсын шилдэг их сургуулиудын стандартад түшиглэн боловсруулсан. Сургалтын үйл ажиллагааг БСШУЯ-ны сайдын А-370 тоот тушаал “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын дагуу боловсруулж, ОУУБИС-ийн Эрдмийн зөвлөлөөр баталсан ОУУБИС-ийн “Магистр, докторын сургалт эрхлэх журам”-нд тусгасны дагуу сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Магистр, докторын сургалтад Монгол, БНСУ, АНУ, Канад, БНХАУ зэрэг орнуудад эрдмийн зэрэг хамгаалсан 40 гаруй профессор багш хичээл заадаг ба БНСУ, АНУ-ийн Их дээд сургуулийн профессорууд урилгаар ирж лекц уншдаг.
Ахисан түвшний сургуулийн Магистр, докторын сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, оюутны үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хариуцан ажиллаж буй нэгж нь Магистр, доктор оюутны сургалтын алба юм. Тус алба нь мэргэжлийн тэнхим, профессорын бүрэлдэхүүнтэй хамтран магистр, доктор оюутнуудын сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, сургалтын үйл ажиллагаанд шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлэх, оюутнуудын сурах үйл явц, төрөөс болон сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаатай холбоотой оюутны үйлчилгээг үзүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэх боломж, орчинг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хариуцан ажилладаг нэгж юм.
Магистрын хөтөлбөрүүд
Сувилахуй
Боловсрол судлал
Програм хангамж
Гадаад хэл шинжлэл
Англи хэл
Гадаад хэл шинжлэл
Солонгос хэл
Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй
Докторын хөтөлбөрүүд
Бизнесийн удирдлага
Гадаад хэл шинжлэл
Англи хэл
Гадаад хэл шинжлэл
Солонгос хэл
МАГИСТР, ДОКТОРТ
элсэн суралцахыг урьж байна.

Утас: 9603-4177, 9604-4177
Инженер, ХАА-н сургууль
ОУУБИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн бүрэлдэхүүн 5 сургууль байгуулагдсаны нэг нь Хөдөө аж ахуй, Инженерийн сургууль юм. Өмнө нь салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөгийн Их сургуулиудын хөгжлийн чиг хандлага, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын орчны стандарт шаардлагыг хангах, ажил олгогчийн сэтгэл ханамж, бэлтгэж байгаа мэргэжлийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж сургуулийн удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ.
Бидний эрхэм зорилго бол хувь хүний мэргэжил эзэмших хүсэл сонирхолыг эрхэмлэн дэлхийн болон Монголын эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангах, зах зээлд өрсөлдөн хөрвөх, өндөр ур чадвартай бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Инженер, ХАА-н сургуулийн бүтэц

ХАА, Инженерийн сургуулийн захирал
Сургалт явуулж буй хөтөлбөрүүд
Бакалаврын хөтөлбөрүүд
- 082101 – Ойн аж ахуй
- 082102 – Хотын ногоон байгууламжийн дизайн
- 081104 – Зоо инженер технологи
- 061302 – Программ хангамж
- 061303 – Мэдээллийн систем
- 071401 – Электроник
- 021201 – Хувцас дизайн
- 021202 – График дизайн
- 021203 – Үйлдвэрлэлийн дизайн
- 021204 – Интерьер дизайн
Магистрын хөтөлбөрүүд
- Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй
- Програм хангамж
Хүмүүнлэг, Нийгмийн ухааны сургууль
Сайн байцгаана уу?
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын эрин үеийг манлайлагч
Хүмүүнлэгийн сургуулийн оюутнууд аа!
Тав дахь хувьсгалыг манлайлах Хүмүүнлэгийн сургуулийн элсэгчид ээ!
Өнгөрсөн үед хүн төрөлхтний хувьслын хурд 500-5000 жилээр хэмжигддэг байсан. Харин өнөөгийн залуучууд 5-50 жилээр хэмжигдэх хувьслын шинэ мянганы эрин үед төрж, он жилүүд сум мэт харван өнгөрөх, өнөөдөр маргаашаас огцом өөрчлөгдөх цаг үед амьдарч байна.
Тэгвэл оюутан та ямар орон зайд цаг хугацааг өнгөрүүлж байна вэ?
Миний хувьд энэхүү өөрчлөлтийн цаг мөчид та бүхэн салбар сургуулийнхаа багш, анд найзуудтайгаа сонгосон мэргэжлээрээ хором бүрийг хөгжил дэвшилд тэмүүлсэн сэтгэл догдлол, хичээл зүтгэлээр дүүрэн урагш алхаж байгаа гэдэгт гүнээ итгэн, бахархах сэтгэл төрж байна.
Хүнийг орлох хиймэл оюун ухааныг бүтээгч компьютер, математикийн шинжлэх ухаан улам боловсронгүй, эрчимжин хөгжиж буй бөгөөд үүнд хүмүүнлэгийн салбарт сурч, ажиллаж байгаа бид бүхэн хүмүүний төсөөлөн бодох чадвар, өвөрмөц сэтгэлгээ, эрч хүчээрээ нөлөөлөн, илүү бүтээлч, тогтвортой, сайхан нийгмийг бүтээлцэнэ.
Мөн бид глобалчлалын энэхүү эрин цагт олон соёлт хүмүүсийг өөр хооронд нь холбож, гэр бүл, нийгмийн үнэт зүйл – хайр хүндлэл, аз жаргал, эв найрамдлыг бий болгохын тулд улс орон, үндэстнийхээ өмнө хариуцлагатай байж, хүн төрөлхтөнд зайлшгүй хэрэгтэй боловсон хүчин болж, өсөн хөгжиж, хичээн зүтгэх болно.
ОУУБИС-ийн арвин туршлага, өндөр мэдлэг чадвартай эрдэмтэн багш нар ч дор бүрнээ судалгаа шинжилгээ, сурган хүмүүжүүлэх үйлсдээ шамдан, оюуны арвин баялаг, туршлагаасаа оюутан та бүхэнтэй харамгүй хуваалцаж, харилцан хүндлэн хайрлах болно.
ОУУБИС-ийн Хүмүүнлэгийн сургууль оюутан залуус та бүхнийг аж үйлдвэрийн тав дахь хувьсгалын удирдан манлайлагч болгохын тулд мөч бүрт хамтдаа мөрөөдөж, хамтдаа хичээн зүтгэж урагш тэмүүлэх болно.
Хүмүүнлэгийн сургуулийн захирал Ph.D Lee Tan Mee
Вэб хуудас хийгдэж байна.
Сувилахуйн сургууль
Сувилахуйн салбар нь анх 2007 онд 5 багш, 1 туслах ажилтантай, 45 оюутантай эхэлж байсан бол өнөөдөр 8 багштай, 1 сургалтын менежертэй, 9 удаагийн төгсөлтөөр 638 “Сувилахуйн” бакалавр зэрэгтэй сувилагч мэргэжилтэн бэлтгэсэн байна. 2009 оноос Сувилахуйн дипломын зэрэгтэй сувилагч нарт зориулсан Сувилахуйн шаталсан сургалтыг нээж 52 сувилагч сувилахуйн бакалаврын зэргийн сургалтыг амжилттай дүүргэжээ.
Манай сургуульд Солонгос, Америк, Канад зэрэг сувилахуй өндөр хөгжсөн орноос ирсэн профессор багш нараас гадна мэргэжлийн дадлага туршлагатай, чадварлаг Монгол профессорууд ажиллаж байна.
Сувилахуйн Сургуулийн захирал доктор, профессор У Га Шил. Бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Буянхишиг, доктор Ц.Оюундарь, дэд профессор Т.Саруултуяа, Л.Дондоосүрэн, сувилахуйн ухааны магистр Б.Оюунбилэг, А.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
2018-2019 оны хичээлийн жилээс магистрын сургалт явуулж эхэлсэн.

Сувилахуйн сургуулийн захирал
Ph.D. Lee Won Hee
Сайн байцгаана уу
Та бүхэнд ОУУБИС-ийн сувилахуйн хөтөлбөрийг танилцуулж байгаадаа туйлын таатай байна. ОУУБИС-ийн сувилахуйн хөтөлбөр нь академик болон клиникийн туршлагыг чухалчилдаг бөгөөд багш нар маань өвчтөнийг хайрлах, асрах, хамгаалах гэсэн үндсэн зарчмуудын дагуу хичээлээ заадаг шинэ бөгөөд хөгжиж буй хөтөлбөр юм. Мөн бид оюутнуудаа олон улсын төвшинд хүрсэн сувилагч мэргэжилтэн болж өсөж хөгжих тал дээр түлхүү анхаарч ажилладаг билээ.
Сувилахуйн бакалавр, шаталсан бакалавр, магистрын гурван хөтөлбөртэй бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийг өндөр төвшинд бэлтгэгдсэн Монгол багш нар болон БНСУ, АНУ, Канад зэрэг улсуудаас ирсэн мэргэшсэн мэргэжилтэн багш нар зааж байна. Манай багш нарын дийлэнх нь докторын зэрэгтэй ба одоогоор хоёр багш маань эрдмийн зэргээ ахиулан АШУҮИС, БНСУ-ын Кушинг их сургуулиудын докторын сургалтад хамрагдаж байна.
ОУУБИС-ийн Сувилахуйн сургуулийн багш ажилчдын хичээл зүтгэл, ололт амжилтын үр дүнд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөс 5 жилээр магадлан итгэмжлэгдсэн Монголын анхны хувийн сургууль болсондоо туйлын баяртай бөгөөд бахархалтай байна. Бид оюутнуудынхаа клиникийн боловсролыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Интермэд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг бүх шатлалын олон эмнэлгүүдийг түшиглэн олгодог.
ОУУБИС-ийн сувилахуйн сургууль нь олон улсын хамтын ажиллагаагаа байнга өргөжүүлэн тэлж ажилладаг билээ. Манай сувилахуйн бакалаврын хөтөлбөрийг БНСУ-ын Боловсролын Яамнаас хүлээн зөвшөөрч төгсөгчид маань БНСУ-ын сувилагчийн лицензийн шалгалтыг өгөх боломжтой болсон. Мөн Солонгос хэлний 4-р төвшнөөс дээш мэдлэгтэй бол БНСУ-ын засгийн газрын тэтгэлгээр магистр болон докторын сургалтад суралцах хүсэлт гаргах боломжтой. Одоогоор манай сургуулийн төгсөгч нараас БНСУ-ын Ионсей, Аажу, Гёнбүк Үндэсний Их сургууль, Кушинг зэрэг сургуулиудад суралцаж байна. 2008 оноос хойш бид БНСУ-ын Ионсей, Халлим, Илжи зэрэг сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Бид оюутнуудаа БНСУ-ын нэгдсэн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллан эрүүл мэндийн системийн талаар суралцах тал дээр дэмжиж ажилладаг.
2021 оны 8 сард АНУ-ын West Coast University, БНСУ-ын Ча Их Сургууль, болон манай сургуулиудын хамтарсан VALOR хэмээх хөтөлбөр хэрэгжих бөгөөд уг хөтөлбөр нь англи хэл дээр явагдах тул оюутнуудад Англи хэлийг сурах боломж олгож байгаа юм.
Сувилахуйн чиглэлээр сурч буй оюутнуудыг академик болон сувилахуйн практикт мэргэшсэн сайн мэргэжилтэн болохыг нь дэмжих үүднээс Монгол улсын засгийн газар, БНСУ-ын Едам сүм зэрэг байгууллагуудаас олон төрлийн тэтгэлгийг санал болгож байна.
Манай сувилахуйн хөтөлбөр нь таныг олон улсын төвшинд сэтгэж, улс орныхоо хэмжээнд ажиллах чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх ая тухтай, таатай орчныг бүрдүүлэн ажиллах болно.
Хуулийн сургууль
Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Хууль зүйн салбар нь 2011-2012 оны хичээлийн жилд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 2011 оны 4 сарын 26-ны өдрийн 149 тоот тушаалаар Халх журам хууль зүйн дээд сургууль нь Улаанбаатар дээд сургуультай нэгдэн 9 багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж эхлэн, анхны төгсөлтөөр 78 эрх зүйчийг бэлтгэн гаргаж байсан бол 2020 оны байдлаар нийт 9 удаагийн төгсөлт хийж, 474 бакалавр, 155 магистр мэргэжилтэнг бэлтгэн төгсгөж, тус их сургуулийн нэг бүрэлдэхүүн сургууль болон улам өргөжиж байна.
2012-2020 оны хооронд Хууль зүйн сургуулийн захирлаар доктор, профессор Т.Доохүү, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, Эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор О.Жамбалдорж, доктор Б.Айбек, доктор Ц.Оюунаа зэрэг эрдэмтэд ажиллаж байсан.
Тус хууль зүйн сургуулиас БШУЯ-ны зорилго, зорилт болон ОУУБИС-ийн сургалтын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилтын дагуу сургалтын орчин, клиник, цахим виртуаль сургалт, багш нарын мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, бусад байгууллага болон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулан үйл ажиллагаагаа зохион байгуулж ирсэн.
Алсын хараа
Монгол Улс төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргадаг эрдэм судлалын төв байна.
Зорилго
Хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах, ОУУБИС-ийн стратеги зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд шинэ, хамтарсан сургалтын хөтөлбөр нээх, тодорхой салбар эрх зүйгээр мэргэшсэн эрдэм судлалын төв болох.
Зорилт
- Сургалтын чанарыг сайжруулах
- Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих
- Суралцагчдын бие даан сурах арга барилыг сайжруулах
Үнэт зүйл
- Хүнлэг шударга чанар, хуульчийн ёс зүй
- Судлаач багш
- Хичээнгүй суралцагч, ур чадвартай төгсөгч
Вэб хуудас хийгдэж байна.