Судалгааны төвүүд


Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Судалгааны төвүүд

Чингис хаан судлалын хүрээлэн

ОУУБИС-ийн “Чингис хаан судлалын хүрээлэн”-д  орон тооны судлаач, эрдэмтэд ажилладаг.  Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумьяабаатар хүрээлэнгийн захирлаар, доктор, профессор Н.Батчулуун ажилладаг. Тус хүрээлэнгээс олон арван эрдэм шинжилгээний бүтээл, ном, судалгааны үр дүнгүүд төрөн гарсан байна. Тухайлбал, тус хүрээлэнгийн эрдэмтэд “Чингис хааны бунхан байж болзошгүй газрын таамаглалыг судалгааны явцад тогтоосон” мөн Монголын нууц товчооны Монгол бичгээр бичсэн ховор эх хувийг судалж, өгүүлэл бичсэн байна. 

Солонгос судлалын төв

Солонгос судлалын төв нь 2013 нь байгуулагдсан. Төвийн даргаар судлаач, дэд профессор Ё Бён Мү ажилладаг. Монгол, Солонгос 2 улсын түүх, өв соёл, хэл шинжлэлийг судалдаг, орон тооны судлаачидтай төв юм. Энэ төвд ОУУБИС-ийн оюутнуудаас гадна бусад сургуулийн багш, оюутнууд ирж судалгааны материал, Солонгосын түүх, соёлтой холбоотой олон арван судалгааны материалтай танилцах боломжтой юм. Тус төвөөс “Хөх чоно, Хүрэн баавгайн үр сад” Монгол, Солонгосын эртний түүхэн харилцааны тухай, “Хүннү гүрэн ба Солонгосын эртний түүх” зэрэг Монгол, Солонгос эрдэмтэдийн хамтын бүтээлүүдийг эмхэтгэн гаргасан байна.

Гэр бүлийн зөвөлгөө, боловсролын онол, арга зүйн төв

Гэр бүлийн зөвөлгөө, боловсролын онол, арга зүйн төвийг 2003 онд байгуулсан. Гэр бүл, сэтгэл судлалын тэнхмийн профессор багш нар, судлаачид, оюутнууд судалгаа шинжилгээ хийдэг. 2019 оноос Нийслэлийн гэр бүл, Хүүхэд залуучуудын газартай хамтран ажиллах болсон. Ингэснээр нийслэлийн нийт иргэдэд гэр бүлийн зөвөлгөө, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн байна. Мөн нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын газрын мэргэжилтнүүдэд сургалт семинар зохион байгуулах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад гэр бүлийн асуудлыг Шинжлэх Ухааны судалгааны эргэлтэнд оруулах, Монгол улсад гэр бүлийн талаар үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх түшиц газар болгох зорилготой.

Хууль зүйн зөвөлгөө өгөх төв

Хууль зүйн зөвөлгөө өгөх төвийг 2020 онд байгуулсан. Хуулийн тэнхмийн профессор багш нар, судлаачид, оюутнууд иргэдэд хууль зүйн зөвөлгөө өгөхөөс гадна хууль зүйн судалгааны баазыг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.

ХАА-н сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв

2006 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт “Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв”-ийн цогцолбор байгуулж  өнөөдрийг хүртэл сургалт-үйлдвэрлэл –  судалгааны ажлыг бакалавр, магистрант оюутнууд   багш нарын удирдлаганд гүйцэтгэж байна.