Эрдэм шинжилгээний төв

Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн төв

Namjil

Төвийн дарга, доктор профессор Т.НАМЖИЛ

ОУУБИС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болох зорилтын хүрээнд орчин үеийн их дээд сургуулийн хөгжлийн жишгийг даган хөгжих зайлшгүй шаардлага байна. Их дээд сургууль нь сургалтын үйл ажиллагааны чиглэлээс судалгааны сургууль болох зорилтыг хэрэгжүүлж буй өнөө үед бид мөн судалгаа шинжилгээ,  инновацийн тогтолцоогоо хөгжүүлэх замаар сургалт, судалгааны сургууль болон хөгжих зорилт дэвшүүлж байна.

Судалгааны сургууль нь судалгааны үр дүнг сургалтаар дамжуулан шинэ бүтээгдэхүүн бий болгох, мөн технологи дамжуулах замаар сургалт-судалгаа-бизнесийн үйл ажиллагааг хослуулах судалгаа шинжилгээний ажлын үр дүнг сургалтад нэвтрүүлэх улмаар судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх хэлбэрээр хөгжиж байна.  Иймд бид сургалт судалгаа,  бизнесийг  холбосон үйл ажиллагааг явуулах, мөн багшийг хөгжүүлэх дараах 8 зорилтыг дэвшүүлж байна.

  • Эрдэм шинжилгээ, судалгаа инновацийн бодлого, төлөвлөгөө, хяналт, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх
  • Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээг өргөжүүлэх замаар судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгаа инновацийг хөгжүүлэх санхүүгийн оновчтой эх үүсвэрийг бий болгох
  • Судалгаа инновацийг хөгжүүлэх орчинг бүрдүүлэх
  • Оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээг өргөжүүлэх
  • Профессор багш нарын мэргэжил заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх
  • Багшийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
  • Багшийн хөгжлийн төвийн бодлогын баримт бичгийг боловсруулж, тогтолцоо болгон хэвшүүлэх

Төвийн мэдээлэл