Мэндчилгээ

Ерөнхий захирлын мэндчилгээ

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн вэб хуудсанд зочилсон та бүхэнд баярлалаа.

ОУУБИС нь 1995 онд байгуулагдсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн анхны дээд боловсролын байгууллага билээ. Манай сургууль итгэл, найдвар, хайр гэсэн уриатайгаар Монгол улсын нийгмийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхаж, ирээдүйн хөгжилд чиглэсэн сургалт, судалгааг явуулан өргөжин тэлж, тасралтгүй хөгжсөөр ирсэн юм.

Түүнчлэн манай сургууль салбар сургуулиуд болон төгсөлтийн дараах сургууль, судалгааны төвүүдээрээ дамжуулан мэдлэг түгээдэг их сургуулиас шинэ мэдлэг бүтээдэг их сургууль болон хөгжиж байна.

Дэлхий ертөнц хурдацтайгаар өөрчлөгдөж энэхүү өөрчлөлт нь биднээс олон янзын мэдлэг чадварыг шаардаж байна. Манай сургууль нийгмийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхдаг, бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч боловсон хүчнийг бэлтгэн гаргах эрхэм зорилгыг өмнөө тавин, олон төрлийн сургалтын систем нэвтрүүлж, чадварлаг эрдэмтэн багш нарын баг бүрдүүлэн ажиллаж байна.

ОУУБИС нь сургалтын олон төрлийн тэтгэлэг, 2+2 хос дипломтой хөтөлбөр гэх мэт тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлснээр оюутнуудаа гадаадад суралцан, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломжоор хангаж, олон улсын түвшинд хүрсэн чадвартай мэргэжилтэн болон өсөн дэвжихэд нь дэмжлэг үзүүлдэг.

Нийгмийн эрэлт шаардлага, мэдлэг мэдээлэлтэй мөр зэрэгцэн алхдаг, нийгмийн үнэт зүйлийг бүтээж шинэлэг судалгаа хийдэг, нийгмийн шаардлагад дасан зохицож, ажиллах чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг төлөвшүүлдэг халуун дотно, найрсаг хамт олон та бүхнийг хүлээж байна .

Та бүхэн ДЭЛХИЙД ГАРАХ ГАРЦ болох Олон Улсын Улаанбаатарын Их Сургуульд тавтай морилно уу.

Доктор профессор Чой Ги Хо

Үе үеийн захирлууд

President 3
President 4
President 5
Анхны ерөнхий захирал, доктор профессор

Юн Сүн Жэ

Гурав дахь ерөнхий захирал, доктор профессор

Чой Ги Хо

Дөрөв дахь ерөнхий захирал, доктор профессор

У Дог Гю

Тав дахь ерөнхий захирал, доктор профессор

Нам Ги Ён