Магистр доктор


Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Магистрын элсэлт

ОУУБИС-ийн “Төгсөлтийн дараахь сургууль” дараах мэргэжлээр магистрт элсүүлэн “Судалгааны магистр”, “Мэргэжлийн магистр” 2 төрлөөр суралцуулна. Бакалаврын мэргэжил нь магистрын суралцах гэж буй хөтөлбөрөөс өөр тохиолдолд “Мэргэжлийн бус магистрант” гэж үзэн тухайн мэргэжлийн бакалаврын суурь хичээлээс 10 кр нэмж судална.

Магистрын хөтөлбөрүүд

Бизнесийн удирдлага

Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага

Мэргэжлийн нэр: Бизнесийн удирдлага

Индекс: [E041130101]

Боловсролын түвшин: Магистр

Суралцах хэлбэр: Өдөр /Бямба

Суралцах хугацаа: 1.5-2 жил

Хөтөлбөрийн зорилго

Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь судалгааны онол арга зүйн мэдлэг эзэмшсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, нийгмийн ухаан, бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх, хүмүүн капиталыг хөгжүүлэн улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн давуу тал

ОУУБИС-ийн бизнесийн удирдлагын салбар нь гадаадын болон дотоодын их дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан докторууд олонтой дээр, салбар шинжлэх ухааны хүрээнд хийгдэж буй засгийн газар, мэргэжлийн болон бизнесийн байгууллага, олон улсын байгууллагын захиалгат төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж буй туршлагатай хамт олон сургалтыг явуулж байна.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг

Шинжлэх ухааны хийгээд нийгмийн практикийн асуудлууд хурдацтай өөрчлөгдөж буй орчинд бизнесийн бүхий л асуудлыг гадаад болон дотоод хүчин зүйлтэй холбон онол арга зүйн хүрээнд судалгаа хийх,  судалгааны суурь ойлголтуудыг онол, парадигмуудын үүднээс харьцуулан шинжлэх онол арга  зүйн мэдлэгийг эзэмшүүлнэ.

Хөтөлбөрөөр олгох чадвар
  • Эдийн засаг, бизнесийн салбарт мэргэшсэн түвшинд онолын болон хавсарга судалгаа хийх, судалгааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжууд дээр дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гарган, бодлого зөвлөмж боловсруулах ур чадварыг эзэмших
  • Гадаад хэл дээр судалгааны эх сурвалж, баримт материалыг ашиглах ур чадвар эзэмших
  • Бизнесийн орчны судалгаа хийх, тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж шинжилгээ хийн дүгнэлт өгөх
  • Бизнесийн харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй, сонсох, бичих, илтгэх болон манлайлах ур чадвар
  • Мэргэжлийн ёс зүйн мэдлэг эзэмшиж, үүргээ ухамсарлан орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээ эрхлэх чадварыг эзэмшинэ.                       
Судлах кредит/Хичээлүүд

Судалгааны магистр 30-40

  • Мэргэжлийн суурь-10
  • Мэргэжлийн хичээл-12
  • Судалгааны семинар-3
  • Магистрын диплом-5
  • Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10

Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Шинжлэх ухааны судалгааны арга зүй
  • Эдийн засгийн судалгааны арга зүй
  • Менежментийн шинжлэх ухаан
  • Бизнесийн стратеги
  • Академик Англи хэл

Мэргэжлийн магистр 32-42

  • Мэргэжлийн суурь-10
  • Мэргэжлийн хичээл-18
  • Мэргэжлийн дадлага-4
  • Нэгдсэн шалгалт-0
  • Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10

Мэргэжлийн хичээлүүд

  • Манлайллын онол
  • Хөрөнгө оруулалтын менежмент
  • Санхүү
  • Маркетингийн менежмент
  • Олон улсын бизнес
  • Менежмент мэдээллийн систем
  • Үйлчилгээний менежмент
  • Аудит
  • Хэрэглэгчийн зан төлөвийн шинжилгээ

Гэр бүл судлал

Хөтөлбөрийн нэр: Гэр бүл судлал

Мэргэжлийн нэр: Гэр бүл судлал

Индекс: [E03140202]

Боловсролын түвшин: Магистр

Суралцах хэлбэр: Өдөр /Бямба

Суралцах хугацаа: 1.5-2 жил

Хөтөлбөрийн зорилго

Гэр бүл судлалын магистрын хөтөлбөр нь социологийн шинжлэх ухааны онол, арга зүй дээр үндэслэн гэр бүлийн хөгжил, харилцаа, ёс зүй, үүрэг хариуцлага, эрх зүй, гэр бүл төлөвлөлт, өрхийн төсөв, хүүхдийн хөгжил, хүмүүжил зэрэг гэр бүлийн амьдралын олон талт асуудлыг нийгмийн бүхий л харилцаануудтай холбон судалж  дүн шинжилгээ хийх мэргэшсэн судлаачийг бэлтгэхэд чиглэнэ.

Давуу тал/Суралцах орчин
  • Гэр бүлийн  судалгааны  төв
  • Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв
  • Гэр бүл судлалын тэнхимийн номын сан
Хөтөлбөрөөр олгох мэдлэг

Гэр бүлийн бүхий л асуудлыг нийгмийн болон хувь хүний хүчин зүйлтэй холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэг эзэмшинэ.

Хөтөлбөрөөр олгох чадвар
  • Социологийн тодорхой судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшихийн зэрэгцээ, мэдээлэл боловсруулалтад хэрэглэдэг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвартай болно.
  • Хүүхэд, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн практик асуудлуудыг танин мэдэх, ойлгож шийдвэрлэх арга зүй ур чадварт суралцна.
  • Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.
  • Гэр бүлийн харилцааны асуудлуудыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож харуулах, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшинэ.
  • Шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандах, гэр бүлийн харилцааны асуудалтай хамааралтай зүйлсийг цогцоор нь харж харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал асуудлыг хөндөж зөвлөгөөг системтэй төлөвлөх, өгөх ур чадвартай болно.              
Судлах кредит/Хичээлүүд

Судалгааны магистр 30-40

  • Мэргэжлийн суурь-10
  • Мэргэжлийн хичээл-12
  • Судалгааны семинар-3
  • Магистрын диплом-5
  • Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
 

Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Шинжлэх ухааны судалгааны арга зүй
  • Гэр бүлийн судалгааны онол, арга зүй
  • Менежментийн шинжлэх ухаан
  • Гэр бүлийн боловсрол: онол ба практик
  • Монгол гэр бүлийн ёс уламжлал, сурган хүмүүжүүлэх зүй

Мэргэжлийн магистр 32-42

  • Мэргэжлийн суурь-10
  • Мэргэжлийн хичээл-18
  • Мэргэжлийн дадлага-4
  • Нэгдсэн шалгалт-0
  • Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10

Мэргэжлийн хичээлүүд

  • Гэр бүлийн сэтгэл зүйн: онол ба практик
  • Гэр бүлийн зөвлөгөө: онол ба практик
  • Гэр бүлийн хэрэглээний шинжилгээ
  • Гэр бүл, хүүхдийн эрх зүй
  • Гэр бүлийн харилцаа
  • Гэр бүлийн менежмент
  • Хүний хөгжлийн сэтгэл судлал
  • Гэр бүлийн бодлого
  • Сэтгэц оношилгоо
  • Жендер судлал
  • Гэр бүлийн хүчирхийллийг шийдвэрлэх онол, практик

Эрх зүй

Хөтөлбөрийн нэр: Эрх зүй

Мэргэжлийн нэр: Эрх зүй

Индекс: [E04210101]

Боловсролын түвшин: Магистр

Суралцах хэлбэр: Өдөр /Бямба

Суралцах хугацаа: 1.5-2 жил

Хөтөлбөрийн зорилго

Эрх зүйн чиглэлээр судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн, хууль зүйн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, хууль зүйн процессын ажиллагаануудыг бүрэн бодитой алдаа дутагдалгүй хийх, хууль зүйн зөвлөгөө өгөх, хуулийг хэрэглэх, өндөр чадвартай, эрдэмлэг, олон талт мэргэшсэн, хэлний өндөр мэдлэгтэй олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий  хууль зүйн магиструудыг төрүүлэн гаргахыг зорино.

Хөтөлбөрийн давуу тал:

Шинжлэх ухааны хийгээд нийгэм, эдийн засаг хурдацтай өөрчлөгдөхийн зэрэгцээ нийгмийн бүхий л хүрээнд хуулийг хэрхэн зөв хэрэглэх, эрх зүйн цар хүрээгээр хязгаарлагдаж, шийдвэрлэгдэх нийгмийн бүхий л асуудлыг хувь хүний эрх зүйн чадамжтай нь холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэгийг эзэмшүүлэхэд мөн эрх зүйн хэм хэмжээний суурь ойголтуудыг онол, практикийн үүднээс харьцуулан шинжлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд төвлөрч сургалтаа явуулдаг.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг

Хуулийг нэг мөр зөв ойлгох, хэрэглэх, хууль зүйн процессын ажиллагаануудыг алдаа дутагдалгүй хийх, зөвөлгөө өгөх, хууль  тогтоомжын системчлэл, хэрэглэх ба хэрэгжүүлэхтэй холбоотой судалгааны онол арга зүй, мэдлэг эзэмшсэн мэргэжилтэнг бэлтгэнэ.

Хөтөлбөрөөр олгох чадвар
  • Хууль тогтоомжийн түүхэн болон орчин үеийн хөгжил, хууль тогтоомжуудын нэмэлт өөрчлөлт шинэчлэл бүхий мэдээллийн орон зайд  социологийн судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшсэн, мэдээлэл боловсруулалтад ашигладаг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвар эзэмших
  • Гадаадын зарим орнуудын хэл дээр хууль тогтоомжийн эмхтгэл,  эх сурвалж, баримт материалыг ашиглаж, Монгол улсын хууль тогтоомжтой харьцуулж үзэх, цахим орон зайд хууль тогтоомж, нийгмийн харилцааг харьцуулан судлах  ур чадвар эзэмших
  • Нийгмийн хүрээн дэх асуудлаар хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж, хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэж, гэмт хэргийг оновчтой, зөв зүйлчилж, түүнийгээ нотлож, анализ хийж, хуулийн хүрээнд оновчтой зөв илэрхийлэх чадамжтай байх
Судлах кредит/Хичээлүүд

Судалгааны магистр 30-40

  • Мэргэжлийн суурь-10
  • Мэргэжлийн хичээл-12
  • Судалгааны семинар-3
  • Магистрын диплом-5
  • Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
 

Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Шинжлэх ухааны судалгааны арга зүй
  • Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй
  • Төр, эрх зүйн онолын хөгжлийн асуудал
  • Иргэний эрх зүйн хөгжлийн орчин үеийн асуудал
  • Академик Англи хэл

Мэргэжлийн магистр 32-42

  • Мэргэжлийн суурь-10
  • Мэргэжлийн хичээл-18
  • Мэргэжлийн дадлага-4
  • Нэгдсэн шалгалт-0
  • Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10

 

Мэргэжлийн хичээлүүд

  • Эрх зүйн философийн орчин үеийн асуудал
  • Харьцуулсан нийтийн эрх зүй
  • Харьцуулсан иргэний эрх зүй
  • Харьцуулсан эрүүгийн эрх зүй
  • Харьцуулсан захиргааны эрх зүй
  • Хүний эрхийг хангах институт ба сайн засаглал
  • Хууль зүйн инноваци
  • Олон улсын иргэний эрх зүйн хөгжлийн хандлага
  • Эрүүгийн эрх зүй хянан шийдвэрлэх эрх зүйн онол, практик, шинэчлэлийн асуудал

Сувилахуй

Хөтөлбөрийн нэр: Сувилахуй

Мэргэжлийн нэр: Сувилахуй

Индекс: [E09130101]

Боловсролын түвшин: Магистр

Суралцах хэлбэр: Өдөр /Бямба

Суралцах хугацаа: 1.5-2 жил

Хөтөлбөрийн зорилго

Сувилахуйн ухааны ололт, дэвшилтэт технологи, стандарт, судалгааны онол, аргыг хэрэглэн нотолгоонд суурилсан сувилахуйн тусламжийг үзүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн бөгөөд үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулах мэргэжлийн өндөр чадвартай, сувилахуйн салбарын судалгаа шинжилгээний мэдлэг чадвар эзэмшсэн, харилцааны соёлтой,  сувилахуйн ухааны магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрөөр эзэмшүүлэх хандлага
  • Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас хүйсээр  ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж  хандах
  • Эмнэлгийн болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гарах эрхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээ, деонтологийн буюу үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож ухамсарласан байх
  • Сувилахуйн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх манлайлагч байх
Хөтөлбөрөөр олгох мэдлэг

Эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний эрх зүйн болон мэргэжлийн хүрээнд Монгол улсын хууль болон эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрүүдийн талаар мэдлэг эзэмших. Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үзүүлэх аргчалал, сувилахуйн ухааны  судалгааны онол, арга зүйн  мэдлэг эзэмших.Сувилахуйн тусламж үйлчилгээнд хэрэглэдэг стандартуудыг бүрэн ойлгож практикийн үйл ажиллагаанд хэрэглэх, үнэлгээ хийх, үр дүнг тооцох мэдлэг эзэмших

Хөтөлбөрөөр олгох чадвар
  • Магистр зэрэгтэй сувилагчийн үүрэг буюу мэргэжлийн бие даасан байдал, зохион байгуулалт, хариуцлагатай байх чадварыг эзэмшүүлэх (Сувилахуйн мэргэжлийн стандарт, мэргэжлийн хариуцлагыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх)
  • Сувилахуйн тусламж үзүүлэхдээ түгээмэл үйлдлийн стандартыг дагаж мөрдөж ажиллах чадвар эзэмших
  • Хууль эрх зүй, журам ёс зүйн хүрээнд тусламж үйлчилгээг төлөвлөж хэрэгжүүлэх чадвар эзэмших
  • Үйлчлүүлэгчид тусламж үзүүлэхдээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, сэтгэн бодох,  үйлчилгээ авч буй хүмүүст анхааралтай хандаж тусламж үзүүлэх, сувилагааг үр дүнтэй хийж чаддаг байх
  • Мэдээллийн эх сурвалжийг мэргэжлийн суурь мэдлэгтэй хослуулах чадварт сурах               
Судлах кредит/Хичээлүүд

Судалгааны магистр 30-40

  • Мэргэжлийн суурь-10
  • Мэргэжлийн хичээл-12
  • Судалгааны семинар-3
  • Магистрын диплом-5
  • Бакалаврын нэмэлт-10

 

 

Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Шинжлэх ухааны судалгааны арга зүй
  • Сувилахуйн судалгааны арга зүй
  • Сувилахуйн онол
  • Ахисан шатны эмгэг физологи
  • Ахисан шатны эрүүл мэндийн үнэлгээ
  • Ахисан шатны эм судлал

Мэргэжлийн хичээлүүд

  • Насанд хүрэгчдийн ахисан шатны сувилахуй I, II
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуй I, II
  • Ахисан шатны архаг өвчлөлийн менежмент
  • Сувилахуйн мэдээллийн тогтолцоо
  • Мэргэшсэн сувилагчийн үүрэг

Гадаад хэл шинжлэл

АНГЛИ ХЭЛ/СОЛОНГОС ХЭЛ

Хөтөлбөрийн нэр: Гадаад хэл шинжлэл

Мэргэжлийн нэр: Гадаад хэл шинжлэл

Индекс: [E02320202]

Боловсролын түвшин: Магистр

Суралцах хэлбэр: Өдөр /Бямба

Суралцах хугацаа: 1.5-2 жил

 

Хөтөлбөрийн зорилго

Даяаршлын эрин зуунд эх хэлнийхээ бүтэц тогтолцооны тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий өндөр түвшний мэдлэг болон гадаад хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн, хэл шинжлэлийн шинжилгээ судалгааны ажил хийж гүйцэтгэх, анхан, дунд, дээд аль ч шатны боловсролын байгууллагад багшлах, бичиг баримтыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах, орчуулгын найруулгыг хянан засвалах, зөвлөх, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх, сурталчлах, тайлбарлах чадвар дадал суусан, нийгмийн аливаа хүрээнд харилцааны болон бичгийн өндөр соёл, монгол ардынхаа уламжлалт ёс заншил, хэл, сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, эх хэлнийхээ цэвэр ариун, бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах сэтгэл, ухамсар, гоозүйн мэдрэмж бүхий мэргэжилтэн бэлтгэснээр эх хэлнийхээ ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой.

Хөтөлбөрийн давуу тал

Нийгмийн аливаа хүрээнд харилцааны болон бичгийн өндөр соёл, чадамж; монгол ардынхаа уламжлалт ёс заншил, хэл, сэтгэлгээ, үгийн ур, оюуны үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, тайлбарлан таниулах, эх хэлнийхээ цэвэр ариун, бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах сэтгэл, ухамсар төлөвшинө.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг

Эх хэлний болон харьцуулсан ба зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн сүүлийн үеийн шинэлэг нээлт, судалгаанд тулгуурласан, систем тогтолцоотой, гадаад хэл, монголын түүх, соёл, уран зохиол болон бусад шинжлэх ухаантай холбогдон нөхцөлдсөн, бакалавраас дээд шатны мэдлэг эзэмшинэ.

Хөтөлбөрөөр олгох чадвар
  • Харьцуулсан ба  зэрэгцүүлсэн судалгаа хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүртгэх, томьёолох зэргээр хэл шинжлэлийн шинжилгээ судалгааны ажил хийж гүйцэтгэх
  • Анхан, дунд, дээд аль ч шатны боловсролын байгууллагад багшлах; бичиг баримтыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах, орчуулгын бүтээлийн хэл найруулгыг хянах, засах, зөвлөх, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх, сурталчлах, тайлбарлах чадвар                         
Судлах кредит/Хичээлүүд

Судалгааны магистр 30-40

  • Мэргэжлийн суурь-10
  • Мэргэжлийн хичээл-12
  • Судалгааны семинар-3
  • Магистрын диплом-5

Мэргэжлийн хичээлүүд/Англи хэл

  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
  • Орчин цагийн англи хэл
  • Мэргэжлийн хэлний найруулга зүй
  • Хэлний типлоги
  • Орчуулгын онол арга зүй
  • Англи-Америкийн уран зохиол
  • Корпус хэл шинжлэл

Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Шинжлэх ухааны судалгааны арга зүй
  • Академик англи хэл
  • Хэл шинжлэлийн судалгааны арга зүй
  • Монгол хэлний хэл зүйн онол
  • Хавсарга хэл шинжлэл
  • Хэрэглээний хэл шинжлэл

Мэргэжлийн хичээлүүд/Солонгос хэл

  • Үг зүйн онол
  • Өгүүлбэр зүйн онол
  • Мэргэжлийн хэлний найруулга зүй
  • Орчуулгын онол 
  • Утга зүй
  • Солонгосын уран зохиол
  • Корпус хэл шинжлэл