Сувилахуй

Сувилахуйн салбар нь  анх 2007 онд 5 багш, 1 туслах ажилтантай, 45 оюутантай эхэлж байсан бол өнөөдөр 8 багштай, 1 сургалтын менежертэй, 9 удаагийн төгсөлтөөр 638 “Сувилахуйн” бакалавр зэрэгтэй сувилагч  мэргэжилтэн бэлтгэсэн байна. 2009 оноос Сувилахуйн  дипломын зэрэгтэй сувилагч нарт зориулсан Сувилахуйн шаталсан сургалтыг нээж 52 сувилагч сувилахуйн бакалаврын зэргийн сургалтыг амжилттай дүүрэгжээ. Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Сувилахуйн сургууль Солонгос, Америк, Канад зэрэг сувилахуй өндөр хөгжсөн орноос ирсэн профессор багш нар ажиллахын зэрэгцээ боловсролын өндөр зэрэгтэй, мэргэжлийн дадлага туршлагатай чадварлаг баг хамт олон ажиллаж байна.Мөн бид өөрсдийн нөөцдөө тулгуурлан дараагийн ахисан шатны Сувилахуйн магистрын сургалтыг 2018-2019 оны хичээлийн жилд эхлэн явуулж байна. 

Зорилго: Сувилахуйн үйл ажиллагаа нь хайр ба хүнлэг энэрэнгүй сэтгэлээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих сахин хамгаалах, нөхөн сэргээх, амар тайван байлгахыг зорьдог. Сувилахуйн тэнхимийн зорилго нь мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, зөв харилцаа хандлагатай, удирдан манлайлагч сувилагч мэргэжилтэйнг бэлтгэхэд оршино.

Зорилт

  • Сувилгааны үйл ажиллагааны дагуу тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны мэдлэгийг бүрэн ашиглах
  • Үйлчлүүлэгчийг сувилахдаа зөвхөн эмчилгээний зорилгоор харилцаа үүсгэх
  • Эрүүл мэндийн багт хамтран ажиллах мэргэжлийн ур чадвартай байх
  • Мэргэжлийн сувилахуйн тусламжийг ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд үзүүлэх
  • Сувилахуйн тусламжийг үзүүлэхдээ сургах-сурах зарчмын дагуу ажиллах

Профессор багш нар

Oh Ka Sil

Захирал, доктор, профессор Oh Ka Sil

Buyankhishig

Тэнхмийн эрхлэгч, доктор Б.БУЯНХИШИГ

oyundari

Доктор Ц.ОЮУНДАРЬ

dondoosuren

Багш Л.ДОНДООСҮРЭН

Oyunbileg_b

Багш Б.ОЮУНБИЛЭГ

amarjargal_a

Багш А.АМАРЖАРГАЛ

lhagvaemgen

Мэргэжилтэн Б.ЛХАГВАЭМГЭН

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Судалалгаа, төсөл хөтөлбөр

Төсөл, хөтөлбөр : Сувилахуйн боловсролын  чиглэлээр

  • 2012-2013 онд ЭМЯ-ны төсөлд Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн сувилахуйн салбарын захирал У Га Шил/ төслийн удирдагчаар/, тэнхимийн багш  Т.Саруултуяа, Б.Оюунбилэг нар / төслийн орчуулагчаар/  “Сувилагчийн анхан шатны бичиг баримтын хөтлөлт 450”  төсөлд ажиллан үр дүнд нь  анх удаа монгол улсын хэмжээнд нэгдсэн байдлаар сувилагч нар өөрийн ажлын үзүүлэлтийг баримтжуулах, сувилахуйн эрх үүргээ хамгаалах бичиг баримтыг  боловсруулсан.
  • БНСУ-ын Ионсей Сувилахуйн Сургууль, Бангладеш Улсын Сувилахуйн сургуультай хамтарсан төсөлд профессор У Га Шил оролцож ажилласан.
  • БНСУ-ын Судалгааны сан, Солонгосын Чусон, МҮИС-тай хамтарсан “Сувилахуйн боловсрол, эрүүл мэнд нийгмийн халамжийн хөгжил”  2017-2022 төсөлд сувилахуйн тэнхимийн Т.Саруултуяа, Б.Оюунбилэг  багш нар  оролцож “Сувилахуйн үндэс” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, сувилахуйн үндэсний сурах бичгийг хамтран боловсруулж гаргаад байна.

Гадаад, дотоод хамтын ажиллагаа
ОУУБИС-ийн Сувилахуйн Сургууль нь гадаад харилцаа сайн хөгжсөн 2008 оноос 60 гаруй оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж  БНСУ-ын   Ёнсей, Чонбуг, Халлим, Илжи, Ча,  Бедиста  зэрэг эмнэлэг, их сургуулиудад очиж танилцах дадлага хийж байна. Түүнчлэн БНСУ-ын Чонбуг, Халлим, Илжи, Ча, Ку-Шин, Назари, зэрэг сувилахуйн сургуулиудаас 100 гаруй оюутан монголд ирж танилцах дадлагын хөтөлбөрт хамрагдсан.

Оюутны хөгжлийн хөтөлбөрүүд

Nursing Research” клуб

Жил бүрийн 5-р сарын эхний долоо хоногт сувилахуйн тэнхимийн багш,оюутнууд лаборатори дахь багаж тоног төхөөрөмжийн хүрээнд сургуулийн нийт багш, ажилтан, бусад хөтөлбөрөөр суралцагч оюутнуудад  эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж,  зөвлөгөө өгөхөөс гадна эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг жил бүр тогтмол хийдэг.

Оюутнууд суралцаж байх хугацаандаа БНСУ-ын их дээд сургуулиуд, эмнэлгүүдэд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж урт болон богино хугацааны дадлага хийдэг.

Сургалтын лабораториуд

  • Сувилахуйн ур чадварын лаборатори
  • Эх, хүүхдийн сувилахуйн лаборатори
  • Эрүүл мэндийн үнэлгээний лаборатори
  • Морфологийн лаборатори
  • Химийн лаборатори