"Смарт Эко Плаза" төв нээгдлээ.

ОУУБИС-ийн Сайн Дурын Нийгмийн Үйлчилгээний төв, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Солонгосын Их Сургуулиудын Сайн Дурын Нийгмийн Үйлчилгээний Нийгэмлэгийн хамтарсан “СМАРТ ЭКО ПЛАЗА” төв ОУУБИС-ийн Б байранд нээгдлээ.  Төвийн нээлт 2023 оны 02 сарын 13-нд болж нээлтэд ОУУБИС-ийн Ерөнхий захирал Кан Юу Ёль, Солонгосын Их Сургуулиудын Сайн Дурын Нийгмийн Үйлчилгээний Нийгэмлэгийн тэргүүн Хан Ён Тэй болон багш, оюутнуудын төлөөлөл оролцлоо. 

Уг төвийн зорилго нь оюутан залуучууд хүрээлэн буй орчны талаарх  мэдээлэлийг онлайн орчиноос авах, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж суралцах орчинг бүрдүүлэхэд чиглэх бөгөөд ОУУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхим дээр тулгуурлан сайн дурын нийгмийн үйлчилгээний төрөл бүрийн хөтөлбөрүүд, хүрээлэн буй орчны мэдлэг мэдээлэл, сургалт семинарууд, оюутан залуучууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанууд явуулах юм.

Төвийн өнгөрсөн хугацааны болон ирээдүйн үйл ажиллагааны талаар Нийгмийн ажлын тэнхимийн профессор багш Ким Жэ Сон, Ц.Энхтүвшин нар нээлтэнд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өглөө.