research book1

Шинжлэх ухааны судалгааны ажлын онол-арга зүйн үндэс

  • Зохиогч: Дашжамц Д.
  • Он: 2017
  • Хуудас: 168
  • SBN 978-99978-1-177-6

“Судалгаа, шинжилгээний арга зүй -1” хичээлийг сонгон суралцаж буй оюутны хичээлийн гарын авлага болгон бэлтгэв. Мөн судалгааны ажил эрхэлж байгаа залуу судлаачид, залуу багш нар ашиглах боломжтой.

Судалгааны арга зүй

  • Зохиогч: Нарантуяа Д.
  • Он: 2017
  • Хуудас: 135

Магистрын судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ?

  • Зохиогч: Батдулам С.
  • Редактор: Батхуяг С., Төртогтох Б.
  • Он: 2015
  • Хуудас: 132
  • SBN 978-9997-304-8-34

Энэ гарын авлагад судалгааны ажлыг төлөвлөх, зохион байгуулах, мэдээлэл боловсруулах, үр дүнг үнэлэх, дүгнэлт гаргах, бичиж боловсруулах ажлын уламжлалт арга, хэлбэрийг шинэчлэх санаа, арга барилын үлгэр болохоор зөвлөгөө, аргачлал, жишээнүүдийг энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар оруулжээ.

Бодлогын шинжилгээний онол, арга зүйн үндэс

  • Зохиогч: Батболд Ц.
  • Редактор: Төртогтох Ж.
  • Он: 2019
  • Хуудас: 448

Бүтээлд бодлогын шинжилгээний онолын хандлагууд болон бодлогын шинжгээний үйл явцын зарим загваруудыг дэлгэрэнгүй оруулсан нь оюутан суралцагсдын хувьд төдийгүй бодлогын судалгааг сонирхон судалдаг судлаач, шинжээчдийн хувьд онол, арга зүйн чиг баримжаа болохуйц үр өгөөжтэй болсныг харуулж байна.

Темперамент буюу ааш араншингаа мэдэхийг хүсвэл

  • Зохиогч: Одгэрэл П.
  • Он: 2014
  • Хуудас: 84
  • SBN 99973-831-8-1

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн хүмүүсийн олон янзын ааш араншин, зан төрхийг ажиглан чухамхүү яагаад ийм харилцан адилгүй байгааг мэдэхийн тулд олон тайлбар хийж иржээ. Энэ номонд темпераментийн талаарх зарим сонирхолтой үзэл онол ажил мэргэжилтэй хэрхэн холбогдох талаар, мөн темпераментийг тодорхойлох тестүүдийг багтаасан болно.