
Зан чанарын сэтгэл судлал
- Зохиогч: Ну Ан Нён Кан Ён Шин
- Редактор: Цэцэгмаа Г.
- Орчуулагч: Жу Жон Сүн
- Он: 2015
- Хуудас:165
- ISBN 978-99973-52-31-6
Зан чанарын сэтгэл судлал нь хүний төрөлх мөн чанарт чиглэнэ. Моррейгийн хэлснээр антропологийн хувьд хувааж салгаж үзэхийн аргагүй хувь хүнийг зан чанарын сэтгэл судлал судалдаг. Үндэс эрүүл, бат бөх бол мод эрүүл ургадаг шиг хувь хүний төрөлх мөн чанарт суурилан эрүүл зан чанарыг бий болгоход гадны зөв нөлөө хэрэгтэй.
Энэхүү номд зан чанарын олон онолыг психодинамик хандлага, диспозиционал хандлага, гуманист хандлага, бихевиорист болон нийгмээс суралцах хандлага, погнитив хандлага гэсэн таван өнцгөөс тайлбарлана. Ийм үүднээс зан чанарын сэтгэл судлалыг сонирхолтой аргаар суралцах боломжийг өгөхийг зорьсон болно. Мөн хүн төрөлхтнийг ойлгоход тус нэмэр болох зан чанарын сэтгэл судлалын гол онолуудыг тайлбарлана. Энэ өнцгөөс харж суралцаж байгаа хүн эрдэмтдийн чухалчлах үзэл санааг амархан ойлгож чадна.

Жаргалтай гэр бүлийн хөтөч
- Зохиогч: Оюун-Эрдэнэ Б.
- Редактор: Ууганбаяр Д.
- Он: 2019
- Хуудас: 200
- ISBN 978-99978-2-349-6
Монголчууд бид хүүхдийн хүмүүжлийг төрсөн цагаас бус эхийн хэвлийд байх үеэс нь анхаарч ирдэг сайхан уламжлалтай. Ардын ёс зүйн бичигдээгүй хууль, ахуйн дүрэм журам болон эцэг , эх үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлалтай байх үзлээр хүүхдээ хүн болгодог байлаа. Энэхүү хүнээр хүн хийх ухаан нүүдлийн ахуй, соёлд маань бүрэн шингээстэй байв. Харин хүн хийх ухаан нүүдлийн ахуй, соёлд маань бүрэн шингээстэй байв. Харин суурин амьдралд шилжсэнээр уламжлал биднээс холдож байна. Өнөө цагт эцэг эх хүүхдийн харилцаа нь хайр хүндлэл, харилцан ойлголцол дээр суурилсан хамтарсан бүтээлч шинжтэй байх үед илүү хариуцлагатай, хүнлэг, өөрийн амьдрал, үзэл бодолдоо эзэн болсон бие хүнийг төлөвшүүлнэ гэж үзэж байна. Иймээс гэр бүлийг хүний амар тайван, хөгжиж төлөвших суурь орчин болгох замаар монгол хүүхдийн хөгжлийг дэмжих нь нэн чухал юм.

Гэр бүлийн боловсрол
- Зохиогч: Оюун-Эрдэнэ Б.
- Он: 2019/№07
- Хуудас: 94
- ISBN 978-99978-0-355-9
Энэхүү сэтгүүл нь гэр бүлийн боловсрол олгох танин мэдэхүй, онол, арга зүйн улирал тутмын сэтгүүл юм.

Хүүхдийн зан байдлыг сайжруулах сэтгэц заслын үндсэн арга,техник
- Зохиогч: Байгаль Ө. Нандинцэцэг Б.
- Редактор: Нарантуяа М.
- Он: 2019
- Хуудас: 76
- ISBN 978-9919-21-134-9
Энэхүү гарын авлага нь хүүхдийн зан байдалд нөлөөлдөг зан төлөвийн өөрчлөлтийг засан сайжруулах онол, арга зүйн мэдээллийг багтаасан нь гэр бүлийн асуудлаар зөвлөгөө, сэтгэц-заслын туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хүмүүст ач холбогдолтой юм. Гарын авлагад зөрүүдлэх, зожигрох, хэрцгий догшин авир гаргах, хүний юманд зөвшөөрөлгүй хүрэх, авах, түрэмгий шинжүүдийг авч үзсэн ба тэдгээрт хамгийн оновчтой гэж үздэг сэтгэц заслын тоглоомын буюу Play Therapy, элсэн буюу Sandplay Therapy, танин мэдэхүйн буюу Cognitive Behavioral Therapy, хандлагын буюу Rational Emotive Therapy, зурган Picture Therapy, хөгжмийн буюу Music Therapy зэрэг аргуудыг тайлбарласан.

Тэтгэврийн боловсрол
- Зохиогч: Хишигтогтох Д., Батсайхан Н.
- Он: 2018
- Хуудас: 224
- ISBN 976-99978-3-47
Тэтгэврийн боловсрол нь их өргөн хүрээний ойлголт байдаг. Санхүүгийн, эрүүл мэндийн, нийгэм эдийн засгийн, хувь хүний хөгжлийн гээд олон салбарыг хамарсан асуудал хөндөгддөг. Бид энэхүү номдоо аливаа хүн хэдийнээс тэтгэврийн насны тухай бодож, төлөвлөж эхлэх, энэ насанд юуг голлон анхаарах зэрэг нийтлэг асуудлыг хамгийн энгийн ойлгомжтой байдлаар багцлан хүргэхийг зорьсон бөгөөд зарим бүлгийн хувьд цаашид энэ талын мэдээллийг гүнзгийрүүлэн авах боломжтой эх сурвалжууд, бодит амьдралын түүхүүдээр баяжуулан оруулсан нь амьдралд илүү ойр болсон болов уу гэж найдаж байна.

Мэргэжил сонголтын сэтгэл зүйн үндэс
- Зохиогч: Эрдэнэчулуун Д.
- Он: 2019
- Хуудас:116
- ISBN 978-9919-22-818-7
Олон арван мэргэжлийн диплом өвөрлөсөн залуус ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлж, нийгмийн амьдралын ядуурал доройтлыг нэмэгдүүлж байгаа үйл явц нь мэргэжил сонголт алдаатай, бодлогогүй, удирдлагагүй, урсгалаараа явагдаж байгааг харуулж байна.
Энэхүү ном нь мэргэжил сонголтод шинжлэх ухааны үндэстэй хандсанаар хожим гарч болзошгүй сэтгэл зүйн хямрал, эдийн засгийн гарз хохирлоос сэргийлж чадах талаарх тусламж өгөх болно.

Дахиж хүүхдэдээ уурлахгүй
- Зохиогч: Шино Маки
- Редактор: Оюунцэцэг Д.
- Он: 2019
- Хуудас: 168
- ISBN 978-9919-22-310-6
Та Шино Макигийн номноос хэрхэн уур уцаараа барьж, хүүхэдтэйгээ зөв хандлагаар тайван ойлголцох талаар суралцах болно.
Хүүхдүүд ээждээ маш их хайртай байдаг. Ээжүүд ч гэсэн хүүхдэдээ хамгаас илүү хайртай. Гэвч хүүхдүүд хамгийн ихээр хайрладаг ээждээ загнуулах тохиолдолд цөөнгүй. Яг үнэндээ ээж хүүхдээ загналгүй,болж өгвөл байнга инээмсэглэн,баяр хөөртэй байхыг хүсэх нь мэдээж. Гэхдээ хүүхэд үргэлж тэнгэрийн элч шиг байна гэж байхгүй. Энэ хүүхэд намайг дандаа уурлуулж зовоох гэж л ирсэн юм уу гэж бодогдох үе хүртэл гардаг. Ялангуяа стресс, ядаргаа, уур уцаар хуримтлагдсан үед яаж ч хичээсэн өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлийг барьж дийлэхгүй үе гардаг шүү дээ.
Уураа хэчнээн барихыг оролдсон ч дэлбэрэх мөч байдаг. Яах ёстой вэ?

Хүүхэд, залуучуудын хөгжлийн онол, арга зүй
- Зохиогч: Бэгз Н., Санжаабадам С. Ба бус
- Редактор: Бэгз Н.
- Он: 2018
- Хуудас: 296
- ISBN 978-99978-2-654-1
Бусад үндэснээс хөгжлийнхөө хувьд Монгол хүний ялгарах онцлог юу вэ гэхэд олон хариулт гарах нь зүйн хэрэг. Тэдгээр хариулт хэр үндэстэй вэ гэхээр мөн л ялгаатай хариулт гарна. Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болох хүний хөгжлийн онцлогт үндэслэсэн бодлого түүнийг хэрэгжүүлэхэд зорилтод бүлгийн хөгжлийн онцлогийг харгалзах нь чухал юм.

Жендэр ба нийгэм
- Зохиогч: Түмэндэлгэр С.
- Он: 2019
- Хуудас: 172
- ISBN 978-9919-21-169-1
Өнөөгийн Монголчуудын хувьд орлого, авч буй цалин хөлсөөс эхлээд эд хөрөнгө, эрх мэдэл зэрэг олон шинжээр нийгмийн тэгш бус байдал гүнзгийрэх хандлагатай байгааг судлаачид тэмдэглэдэг. Тэгвэл улс төр, эдийн засаг нийгмийн соёлын амьдрал, гэр бүлийн хүрээнд жендэрийн ялгаатай уялдсан нийгмийн тэгш бус байдал хэрхэн илэрч байгаа, түүнд нийгмийн ямар хүчин зүйл нөлөөлж байгааг социологийн онол хандлага хийгээд эмпитик судалгааны баримтад тулгуурлан өгүүлсэн “Жендэр ба нийгэм: социологиор төсөөлөхүй” гэсэн энэхүү бүтээл уншигч танд шинээр сэтгэж, шинэлэг соёл, үзэл хандлага, амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэхэд лавтайяа тус болно хэмээн найдаж байна. Зохиолд жендэрийн харилцааг тайлбарлах социологийн онолын хандлагуудыг авч үзээд, жендэрийн ялгааг нийгэмшилт, эдийн засаг, улс төр, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл зэрэг нийгмийн институтийн үйл ажиллагаатай холбон цогц байдлаар судлахыг эрмэлзсэн нь энэ бүтээлийг улам сонирхолтой болгожээ. Ашигласан бүтээлийн жагсаалтаас ч судлаачийн оролдлого, хичээл зүтгэл, гадаад хэлний мэдлэгийн цар хүрээ танигдах буй за.

Хүүхдийн хөгжил ба сэтгэл зүйн зөвлөгөө
- Зохиогч: Мөнхцэцэг Д.
- Редактор: Сарантуяа Г.
- Он: 2019
- Хуудас:248
- ISBN 978-9919-22-198-0
- Юуны өмнө танд эрхэм алдрыг хүртсэнд баяр хүргэе.
Сүүлийн үед бидний хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудын сэтгэцийн эмгэг ихсэж буй нь эцэг, эх, насанд хүрэгсдийн сэтгэл зүйн мэдлэг боловсрол, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой байна. Сэтгэлийн өвчин туссан хүүхдийг мэдэхгүйгээс болж сахилгагүй гэж загнах, сэтгэл гутарсан залуучуудыг залхуу гэж шүүмжлэх явдал өвчин эмгэгийг улам дордуулах аж. Иймд хэт оройтохоос нь өмнө хүүхдэдээ өөрийгөө ойлгуулах гэж хичээхээс илүү хүүхдээ ойлгох хэрэгтэй цаг үе, нийгэмд бид амьдарч байна.

Монголын нууц товчоо-Монголчуудын гэр бүлийн түүх, уламжлалын судалгааны үнэт эх сурвалж болох нь
- Зохиогч: Намжил Т.
- Редактор: Бэгз Н., Гэрэлмаа Го.
- Он: 2019
- Хуудас:176
- ISBN 978-9978-67-27
Энэхүү бүтээл нь эрдэмтэн, судлаачдад судалгааны багш, сурган хүмүүжүүлэгчид, улмаар суралцагчдад сургалтын хэрэглэгдэхүүн, гэр бүл, иргэдэд гарын авлага болох ач холбогдолтой юм. Бүхэлд нь авч үзвэл “Монголын нууц товчоо-Монголчуудын гэр бүлийн түүх, уламжлалын судалгааны үнэт сурвалж болох нь” бүтээл Монгол гэр бүл судлалын суурийг зөв зүйтэй тавих, Монгол гэр бүлийн түүхээ зөв мэдэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна

Нийгмийн ажил: хамгаалах хүчин зүйлс
- Зохиогч: Батхишиг А.
- Редактор: Оюунханд Ш., Бүрэнжаргал Т.
- Он: 2019
- Хуудас: 106
- ISBN 978-9978-68-53-4
Энэхүү бүтээл нь 4 бүлэгтэй. Эхний бүлэгт нийгмийн ажлын мэргэжил ба нийгмийн ажлын хэд хэдэн олон улсын тодорхойлолтын тухай, хоёрдахь бүлэгт Монголын нийгмийн ажлын онцлог, хөгжил төлөвшлийн тухай, гурав дахь бүлэгт хамгаалах хүчин зүйлсийг хүүхэд хамгааллын судалгаа, практикт хэрхэн нэвтрүүлэх тухай, дөрөвдүгээр бүлэгт жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаанд хамгаалах хүчин зүйлийг хэрхэн анхаарч судалсан тухай жишээг тус тус өгүүлэх болно. Эл нэг сэдэвт бүтээл нь нийгмийн ажлын багш, судлаач, суралцагчид, улмаар нийгмийн ухаан, эрүүл мэнд, боловсрол, эрх зүйн, салбарын сургалт, судалгаанд урьдчилан сэргийлэх хандлагыг чухалчлан хамгаалах хүчин зүйлсийн талаар анхаарч, сонирхон судалдаг бүх хүмүүст зориулав.

Нийгмийн ажлын мэргэжлийн ёс зүй
- Зохиогч: Бүрэнжаргал Т.
- Редактор: Батхишиг А.
- Он: 2017
- Хуудас: 223
- ISBN 978-9978-2-023-5
Нийгмийн ажилтны ёс зүйн дүрэмд энэхүү мэргэжлийн үйл ажиллагааны зорилго, онцлогийг тусгана. Нийгмийн ажлын ёс зүй нь мэргэжлийн ёс зүйн өвөрмөц хэлбэр болж байдаг. Нийгмийн ажлын ёс зүй бол хүмүүсийн хоорондын ёс зүйн харилцааг зохицуулж байдаг мэргэжилтэн болон түүний мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага бүхий мэргэжлийн ёс зүйн нэгэн салбар ухаан юм.

Хэвлэлийн эх бэлтгэл дизайн
- Зохиогч: Түмэнжаргал А.
- Он: 2013
- Хуудас: 179
- SBN 978-99973-3-330-6
Олон хуудас материалтай ажиллах хүчирхэг програмуудын эхлэл болсон PageMaker 7.0 хувилбарын Хэрэглэгчийн хөтөч номыг 2004 онд гаргаснаас хойш програмууд хувьсан өөрчлөгдөж өдгөө таны гар дээр барьж буй Adobe InDesign програмын CS6 хувилбар нь 2012 оны хувилбар юм. Энэ ном нь өмнөх хэрэглэгчийн хөтөч номуудын нэгэн адил бодит дасгал ажил дээр суурилсан бөгөөд Adobe InDesign програмыг эхлэн суралцагчдад энгийн, ойлгомжтой, алхам бүрийг зурагжуулсаны дээр номыг дагалдаж очих DVD дискенд хичээлийн хүрээнд ашиглах дасгал ажлын файлуудыг хавсаргасан болно. Мөн хэрэглэгчид онолын хүрээнд олж авсан мэдлэгээ практик ажил дээр шууд туршихад дөхөмтэй байдлаар эмхтгэн бэлтгэсэн байна.