
Эрэгтэй хувцас
- Зохиогч: Чулуунаа
- Редактор: Цэрэн Г.
- Он: 2019
- Хуудас: 413
- SBN 978-9919-21-926-0
Та хүссэн моод загвартай хувцсаа эсгэж оёхын тулд хэн нэгнийг гуйх хэрэггүй, хуучин хувцсаа задалж эсгүүр авах хэрэггүй, чадахгүй байх, бүтэхгүй байх гэж өөртөө итгэхгүй хойш нь тавих хэрэггүй. Энэ ном дээрх бүх асуудлыг шийдвэрлэхэд танд туслах болно. Эрэгтэй хүний бүх төрлийн хувцасны эсгүүр байгуулж, эсгэж, оёж сурахад энэхүү ном таны хөтөч, зөвлөгч багш байх болно. Пиджак, сорочка, жилет, өмд, пальто, куртка, дотуур хувцас гэх мэт бүх төрлийн эрэгтэй хувцасны эсгүүр байгуулах аргачлалыг энгийн, ойлгомжтой, алхамчилсан зурагт тайлбар, заавартай.

Хувцас
- Редактор: Булга П., Гэрэлмаа Б., ба бус
- Он: 2013
- Хуудас: 480
- SBN 978-99973-1-022-4
Тус номыг уншсанаар хувцас загварыг дэлхий ертөнцөд түгээн дэлгэрүүлсэн Жеки Онасисаас Александр Маккуин хүртэлх орчин үеийн загварын тренд бүтээгчидтэй танилцахын зэрэгцээ архивт орсон, эртний болон захиалгат зэрэг 1500 гаран хувцасны гайхалтай зургуудыг харах боломжтой. Хувцас: Хүн төрөлхтний хувцас загварын бүрэн түүх номын арван бүлэгт нэн эртнээс өдгөөг хүртэлх хувцас загварын түүхэн замнал, хэв маяг, хандлага, хувцасны хэлбэр шинж, нийгмийн илэрхийлэл, шинэчлэл, сонгодог загваруудыг үе шат бүрээр нь зураг тайлбарын хамт дэлгэрэнгүй хүүрнэжээ.

Монгол гэр ахуйн уламжлалт модон эдлэл
- Зохиогч: Батсайхан Ц., Нямхүү Т.
- Хуудас: 161
- SBN 978-99962-1-497-4
Монголчууд амьдрал ахуйдаа хэрэглэх модон эдлэлийг модоор хийж амьдрал ахуйдаа байнга хэрэглэж ирсэн байна. Модоор урлах ухааны өв уламжлал манай ард түмний дунд эрт дээр үеэс уламжилсаар өнөөдрийг хүрсэн боловч нийгмийн хөгжлийн тодорхой үед модоор урлах багаж зэвсэг, урлах арга зүй өөрчлөгдсөн, ахуйн хэрэглээнд шинэ төрлийн эдлэл гарч ирснээр хуучин модон урлалын зүйлс ахуйн хэрэглээнээс шахагдан алга болж байгаа байдлыг харгалзан монголчуудын XIX зууны үеэс XX зууны 50-иад он хүртэлх үеийн гэр ахуйн модон эдлэлийн дурсгал гэсэн ном бүтээжээ. Эл бүтээл нь монголын хуучин уламжлалт модон урлалын арга барилаас суралцах, уламжлалт урлалыг шинэ нөхцөлд хөгжүүлэхэд тус нэмэр болох юм.

Монгол интерьер дизайн
- Зохиогч: Одбаяр Х.
- Он: 2018
- Хуудас: 167
- SBN 978-99978-51-35-2
Барилга байшин хүн төрөлхтөнд ая тохь, дулаан орчин бэлэглэж аюулгүй байдлыг нь бататгасан. Гэвч хүн төрөлхтөний хөгжлийн хэрээр энэ бүхэн хангалтгүй болж эхэлсэн. Гоо зүй, тав тухын хэрэгцээ, бусдаас ялгарах хэрэгцээг хангах үүднээс шинэ хандлага, шинэ ойлголт үүссэн. Энэ бол Дотоод орчны дизайн буюу интерьер дизайн. Монголд интерьер дизайны салбар эрчимтэй хөгжиж, иргэдийн амьдрал болоод бизнесийн орчны салшгүй хэсэг болсон. Монгол улсад бүтээгдсэн шилдэг, шинэлэг интерьер дизайн бүхий бүтээлүүдийг нэгтгэж Нэпко Хэвлэлийн газар, Саясанаа ХХК нар хамтран Монголын анхны интерьер дизайны ном болох “Монгол интерьер дизайн” номыг гаргалаа.

Монгол лого брэндинг дизайн-1
- Зохиогч: Мөнхбаяр Ч.
- Он: 2017
- Хуудас:199
- SBN 978-99978-51-28-4
Эл номдоо брэнд дизайны гол санаа, утга учир, бэлгэдлийг энгийн бөгөөд товч, тодорхой тайлбарлахыг зорилоо. Монгол лого, брэндинг дизайн ном нь мөн бидний хувьд үндэснийхээ брэндийг бүтээх, дэлхийд танигдсан брэндийн ялгаралтай бизнес эрхлэх шинэ замын нэгэн хөтөч болох нь дамжиггүй. Энэхүү ном танд брэндинг, лого дизайны талаар ойлголт өгч, брэндингийн мэргэжлийн компанид хандахын давуу талыг үнэмшүүлэхийн сацуу бизнесийн амжилтад тань хөтлөх нэгэн түлхүүр болно.

Монгол лого брэндинг дизайн-2
- Зохиогч: Мөнхбаяр Ч.
- Он: 2018
- Хуудас:181
- SBN 978-99978-4-853-6

ГЭРЭЛ ЗУРАГ дэлгэрэнгүй зурагт лавлах
- Редактор: Анжела Уилкс
- Он: 2015
- Хуудас: 400
- SBN 978-99973-1-200-6
Энэ ном нь хүн төрөлхтний гэрэл зургийн үүх түүх болон чанартай, сайн зураг авах арга техник зэргийг нарийн тодорхой өгүүлсэн дэлгэрэнгүй зурагт лавлах юм.

Өнгө судлал
- Зохиогч: Батсайхан О.
- Редактор:
- Он: 2017
- Хуудас: 152
- SBN 978-9978-1-121-9
Хүний сэтгэхүй болон урлан бүтээх чадварын хөгжилтэй энгийн тухай ойлголт бий болж, нийт хүн төрөлхтөн Түүнийг өөрчлөх,эвсэлдүүлэх,мэдрэх оюун санааныхаа илэрхийлэл болгосоор иржээ. Улс үндэстэн, ард түмэн бүр өөрсдийн шашин шүтлэг, оршин амьдарч буй байгаль, цаг агаар, ёс заншил, ахуй мөн ертөнцийг үзэх үзэлтэйгээ холбоотойгоор өнгийг хэрэглэх, тайлбарлах уламжлалт хандлагатай байдаг. Хүн төрөлхтөний өнгөнд хандах хандлагыг И.Ньютоны нээлтээс өмнөх ба хойшхи үе хэмээн хуваан үзэж болно.

Эмэгтэй мөртэй хувцасны эсгүүр, загварчилгээ
- Зохиогч: Чулуунаа Г.
- Редактор: Цэрэн Г.
- Он: 2019
- Хуудас: 144
- SBN 978-99962-4-939-6
Энэ номноос та эмэгтэй мөртэй хувцас болох даашинзны суурь үлгэр, ар, энгэрийн танаас шилжүүлэлт, төрөл бүрийн зах, ханцуй, цамцны загварчилгаа, суурь үлгэр байгуулах аргачлалд суралцах болно.

Хувцас зохион бүтээх онол, арга зүйн үндэс
- Зохиогч: Баянтуул Ө.
- Редактор: Авдай Ч.
- Он: 2008
- Хуудас: 180
- SBN 978-99929-51-77-X
Энэ номонд хүний биеийн анатоми, морфологийн үндсэн шинжүүд, монгол хүний биеийн хэмжээ, хэв шинжит галбир, түүний онцлогт тохирсон хувцас зохион бүтээх онолын үндэслэл, зохион бүтээлтийн цэгүүд ба хэрчмүүд, сулын хэмжээ, суурь үлгэр тооцоолох томъёо, байгуулах дэс дараалал, хувцасны бүрдэл хэсгийн градацийн тухай иж бүрэн материалыг эмхтгэн хувцас зохион бүтээлтийн нэр томъёог долоон бүлэгт хуваан оруулжээ. Уг ном нь бүх төрлийн хувцас зохион бүтээгч, дизайнерууд болон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд, дунд сургууль, коллежуудад хувцас үйлдвэрлэлийн салбарт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, инженер техникийн ажилтнуудад сурах бичиг, гарын авлага болохуйц бүтээл болсон байна.

Мэргэжлийн зураг засвар PHOTOSHOP CS/CC
- Зохиогч: Даваасүрэн Л.
- Редактор:
- Он: 2013
- Хуудас: 374
- SBN 99929-690-0-5
Уг номын зохиогч таныг дижитал камераа бүрэн ашиглаж, улмаар авсан зураг, бүтээлээ гайхмаар засаж, график дизайн хийх аргыг эзэмшээсэй хэмээн энэхүү номыг бичжээ. Орчин үеийн дижитал камер нь бичлэг хийх боломжтой болсон тул нягтрал багатай тааруухан бичлэгийг мэргэжлийн түвшинд сэргээн засварлах боломжийг Photoshop програмын энэхүү сүүлчийн хувилбар олгож байна. Орчин үеийн растр програм нь жирийн гэрэл зургийг шууд 3D хэмжээст оруулах, мөн гэртээ суугаад өөрийн авсан зураг бичлэгээр анимац амилуулах төдийгүй видео бичлэг монтажлах боломжийг олгодог. Энэ номыг үзэж судалснаар Photoshop програмыг ашиглан уран зураг туурвих орчин үеийн арга техникийн талаар мэргэжлийн нэлээд өндөр түвшний мэдээлэл олж авах болно.

Фото график дизайн
- Зохиогч: Түмэнжаргал А.
- Он: 2016
- Хуудас: 146
- SBN 978-99973-9-93-59
Та дижитал гэрэл зургийн талбарт сонирхогч эсвэл мэргэжлийн аль нь үл байхаас Adobe Lightroom программыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай юм. Учир нь дижитал зурагт бага ч болов зураг авалтын дараах засварыг компьютер график дизайны программуудын тусламжтайгаар гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Тэдгээр программуудын оргил нь Adobe Lightroom программ юм.танилцсанаар дижитал зурагтай ажилладаг бусад прогроммуудаас ямар ялгаатайг мэдэж авахаас гадна Adobe Lightroom программын хүчин чадлыг мэдрэх болно.

Хэвлэлийн график дизайн
- Зохиогч: Даваасүрэн Л.
- Редактор:
- Он: 2012
- Хуудас: 216
- SBN 99929-10-01-1
Энэ номонд хэвлэлийн график дизайны орчин үеийн шилдэг програм болох Illustrator CS5 ба CorelDraw X5 -д бие дааж суралцах практик аргачлалыг энгийн ойлгомжтой хэллэг, хэвлэлийн үйлдвэрлэлд шууд хэрэглэж болохуйц бодит жишээгээр дэлгэн үзүүлсэн болно. Номыг 2 CD дагалдана.

Хэвлэлийн эх бэлтгэл дизайн
- Зохиогч: Түмэнжаргал А.
- Он: 2013
- Хуудас: 179
- SBN 978-99973-3-330-6
Олон хуудас материалтай ажиллах хүчирхэг програмуудын эхлэл болсон PageMaker 7.0 хувилбарын Хэрэглэгчийн хөтөч номыг 2004 онд гаргаснаас хойш програмууд хувьсан өөрчлөгдөж өдгөө таны гар дээр барьж буй Adobe InDesign програмын CS6 хувилбар нь 2012 оны хувилбар юм. Энэ ном нь өмнөх хэрэглэгчийн хөтөч номуудын нэгэн адил бодит дасгал ажил дээр суурилсан бөгөөд Adobe InDesign програмыг эхлэн суралцагчдад энгийн, ойлгомжтой, алхам бүрийг зурагжуулсаны дээр номыг дагалдаж очих DVD дискенд хичээлийн хүрээнд ашиглах дасгал ажлын файлуудыг хавсаргасан болно. Мөн хэрэглэгчид онолын хүрээнд олж авсан мэдлэгээ практик ажил дээр шууд туршихад дөхөмтэй байдлаар эмхтгэн бэлтгэсэн байна.

Амины орон сууц
- Он: 2019
- Хуудас: 181
Дэлхий нийтээрээ экологид ээлтэй, үр ашигтай барилга, орон сууц, ногоон төлөвлөлт рүү анхаарал хандуулах болсон өнөө үед Монгол улсын Засгийн газраас нийслэлийн гэр хороололд амины орон сууц олноор барих, эко хороолол хөгжүүлэх зорилготой бодлого гарган ажиллаж байгаа билээ. Иймээс Барилгын Зөвлөгөө Мэдээллийн төвөөс дээрх бодлогыг дэмжин ажиллаж “Амины орон сууц” каталогийг 4 дэх жилдээ шинэчлэн гаргаж байна. Уг каталогид зуун загварын метр квадратыг багасгаж, иргэд өөрсдөө барихад илүү хялбар болгох үүднээс хийцлэлийн зураглалыг түлхүү оруулсан байна.