management book 2

Монгол орны түүх, археологи, байгалийн дурсгалын аялал жуулчлалын үндсэн маршрут

  • Зохиогч: Эрдэнэ-Очир Н.
  • Редактор: Цогтбаатар Б., Мөнгөнцэцэг Б.
  • Он: 2018
  • Хуудас: 182
  • SBN 978-99973-2-696

 Энэхүү аялал жуулчлалын маршрут, танилцуулга нь доктор (Ph.D) Н.Эрдэнэ-Очирын 2012-2014 онд БСШУ-ны Сайдын нэрэмжит докторын судалгааны тэтгэлэгт грантын хүрээнд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн болно.

Соёлын аялал жуулчлал

  • Зохиогч: Мөнхжаргал Ч.
  • Редактор: Долгорсүрэн Ж.
  •  Он: 2017
  • Хуудас: 128
  • SBN 978-99978-0-340-5

Дэлхийн аялал жуулчлалын ерөнхий чиг хандлага сүүлийн жилүүдэд Зүүн Өмнөд Ази. Номхон далайн орнуудад чиглэсэн урсгалтай байгаа ба эдгээр орон соёлын аялал жуулчлалыг хегжуулэх арвин неецтэй бус нутаг болох нь харагдаж байна. Дэлхий даяар аялал жуулчлалын дундаж өсөлт 4-6 хувьтай байдаг бол бүтээлч үйлдвэрлэлийг бүрдүүлэгч цөм болсон соёлын аялал жуулчлалын жилийн дундаж өсөлт 15 орчим хувь байна.

Монгол улсын аялал жуулчлалын хөгжилт

  • Зохиогч: Гантөмөр Д.
  • Редактор: Өлзийсайхан Г.
  •  Он: 2019
  • Хуудас: 250
  • SBN 978-9978-67-19-3

Зохиогч уг бүтээлдээ юуны өмнө аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, энэ салбарын стратегийн удирдлага, төлөвлөлтийн багц асуудлыг орчин үеийн онол, арга зүйн үүднээс задлан шинжилжээ. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг аялал жуулчлалын өрсөлдөх чадвартай хэрхэн холбогдож буй онол, практикийн асуудлууд энэ бүтээлд бас сонирхолтой байдлаар хөндөгдсөн байна. 

Аялал жуулчлалын нийгэм-соёлын философийн шинжилгээ

  • Зохиогч: Гантөмөр Д.
  • Редактор: Золзаяа М.
  • Он: 2019
  • Хуудас: 194
  • SBN 978-9919-22-126-4

Зохиогч аялал жуулчлалын салбарт хорь гаруй жил хүчин зүтгэж, аялал жуулчлал судлалын чиглэлээр хэд хэдэн судалгааны бүтээл англи, монгол хэлээр хэвлүүлсэн, салбарынхаа дотоод асуудлыг мэдэрч байгаа хүний хувьд аялал жуулчлалын философи, түүнийг тогтвортой хөгжүүлэх асуудлыг онолын үндэстэй дүгнэн бичжээ.

Жуулчидтай хэрхэн ажиллах вэ?

  • Зохиогч: Цэрэнчулуун
  • Редактор: Сосорбарам Л.
  • Он: 2019
  • Хуудас: 128
  • SBN 978-9919-21-753-2

“Жуулчидтай хэрхэн ажиллах вэ?” ном маань Хөтөч-тайлбарлагч, жолооч, тогооч, жуулчны баазынхан болон гэр хөлслүүлэгч, морь, тэмээ унуулагч орон нутгийн иргэдэд зориулагдсан.

Жуулчны зорих газрын менежментийн төлөвлөгөө

  • Зохиогч: Гантөмөр Д.
  • Он: 2019
  • Хуудас: 176
  • SBN 978-99978-68-49-7

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөрийн бичиж боловсруулсан “Жуулчны зорих газрын менежментийн төлөвлөгөө” ном уншигч таны гар дээр очиж байна. Уг ном үндсэн 5 хэсгээс бүрдэх боловч гол хоёр хэсгээс тогтож байна. Эхний хэсэг буюу нэг, хосрдугаар бүлэгт аялал жуулчлал гэж юу болох, түүний нийгэм эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх эерэг сөрөг нөлөө, аялал жуулчлалын суурь нөхцөл, нөөцүүдийн тухай өгүүлж монгол оронд аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийжээ.

Дэлхийн өв-Oрхоны хөндийн соёлын дурсгалт газар дахь аялал жуулчлал

  • Зохиогч: Чимиддорж Н.
  • Он: 2017
  • Хуудас: 118
  • SBN 978-99978-0-424-2

Орхоны хөндий нь байгаль, уур амьсгал, газар зүйн байршлын хувьд Төв Азийн нүүдэлчид өнө эртнээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдрах тааламжтай нөхцөл бүрдсэн өлгий нутаг нь болж байсан учир тэр үеийн нүүдэлчдийн түүх соёлыг тод томруун илтгэн харуулсан, түүний хөдөлшгүй баримт, гэрч нотолгоо болсон булш хиргисүүр, ховор нандин хөшөө дурсгал, археологийн үнэ цэнэт олдворууд зэрэг нэн баялаг соёлын өвтэй. 

Микро эдийн засаг

  • Редактор: Энхтуул Ц., Алтанцэцэг Д.
  • Он: 2019
  • Хуудас: 382
  • SBN 99978-24-69-5

Микро эдийн засаг сурах бичгийг их дээд сургуулийн оюутан залуус болон эдийн засгийн онолыг судлах сонирхолтой төрөл бүрийн мэргэжилтнүүдэд эдийн засгийн суурь мэдлэг олгох зориулалтаар бүтээв. 

Макро эдийн засаг

  • Редактор: Энхтуул Ц., Алтанцэцэг Д.
  • Он: 2019
  • Хуудас: 314
  • SBN 99978-24-69-5

Макро эдийн засаг сурах бичгийг их дээд сургуулийн оюутан залуус болон эдийн засгийн онолыг судлах сонирхолтой төрөл бүрийн мэргэжилтнүүдэд эдийн засгийн суурь мэдлэг олгох зориулалтаар бүтээв. 

Үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэх онол, практикийн асуудлууд

  • Зохиогч: Оюунцэцэг Л.
  • Редактор: Дорж Т.
  • Он: 2019
  • Хуудас: 386
  • SBN 978-9919-21-970-3

Энэхүү нэг сэдэвт бүтээлд Монгол орны нийгэм-эдийн засгийн онцлог, дэлхий дахины ШУТ, инновацийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн үндэсний инновацийн тогтолцоо (ҮИТ)-г бүрдүүлж, хөгжүүлэх асуудлыг онол арга зүйн хувьд үндэслэх зорилгоор явуулсан судалгаа, боловсруулалтын үр дүнгүүдийг нэгтгэн тусгасан.

Санхүү

  • Зохиогч: Зви Боди, Роберт К. Мертон
  • Орчуулсан: Ганзориг А., Ариунболд Ж., ба бус
  • Он: 2018
  • Хуудас: 636
  • SBN 978-99978-3-675-5

Инженерчлэлийн эдийн засаг

  • Зохиогч: Золзаяа С., Нарантуяа Т. ба бус
  • Редактор: Нарантуяа Т., Золзаяа С.
  • Он: 2019
  • Хуудас: 248
  • SBN 978-9919-21-754-9

Номын бүлэг бүрийн удиртгал хэсэг ба эхний хэсэгт инженерчлэлийн эдийн засагт хамаарах онолын ухагдахууныг товч авч үзсэн. Тэрчлэн энэ номыг инженерийн тооцооллыг эдийн засгийн үндэслэлтэй хийхэд зориулсан учир бүлэг бүрт холбогдох жишээ дасгалыг түлхүү оруулсны зэрэгцээ сэдэв бүрийн төгсгөлд өөрийгөө сорих асуулт даалгавар оруулж өгсөн нь инженер мэргэжилтэн бие даан тооцоолол хийхэд тус нэмэр болно.

Төслийн удирдлага

  • Зохиогч: Ганзориг А.
  • Редактор: Батсайхан Д.
  • Он: 2019
  • Хуудас: 319
  • SBN 978-99973-2-397-1

Энэ бүтээлд хөрөнгө оруулалтын төслийн техник-эдийн засгийн үндэслэл бэлтгэх, үнэлэхтэй холбоотой арга зүйг шинээр баяжуулах, өөрийн орны зах зээлийн нөхцөлд зохицуулах, төслийн үр ашгийн үнэлгээг оновчтой сонгох, төрийн дэмжлэг шаардлагатай нийгэм-соёлын салбарыг зөв байршуулах болон хөрөнгө оруулалтын төсөлд үр ашгийн шинжилгээ хийх, шийдэл гаргах арга зүйг авч үзсэн байна. 

Хөдөлмөрийн эдийн засаг ба социологи

  • Зохиогч: Нарангэрэл Н., Баярмаа Г.
  • Он: 2018
  • Хуудас: 336
  • SBN 978-99978-9-55-54

Хүмүүсийн амьдрал, хөгжилд шаардлагатай бүхэн хөдөлмөрөөр бүтдэг тул хөдөлмөрийн нийгэм-эдийн засгийн мөн чанар, харилцааг судлахгүйгээр нийгмийн хөгжлийн асуудлыг судлах боломжгүй юм. Онолын болон практик зөвлөмжүүдийг хэрэглэж, энэхүү сурах бичигч санал болгож байгаа санаа, арга зүйг ашиглах нь менежерүүд, үйлдвэрлэл эрхлэгчдээс хөдөлмөрийн хамт олныг амжилттай удирдахад дэмжлэг болно гэж найдаж байна.