law book 0

Өнөөгийн криминалистик

  • Зохиогч: Юрген Торвальд
  • Редактор: Бадарчи С., Эрдэнэбаяр М.
  • Он: 2019
  • Хуудас: 244
  • SBN 978-9919-21-463-0

Энэ ном ХХ зуунд эрүүгийн гэмт хэрэг мөрдөхөд байгалийн ухааны ололт, амжилтын хэрхэн ашиглаж байсныг ХБНГУ-ын зохиолч Ю.Торвальд шинжлэх ухаан-уран зохиолын хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн цуврал гурван номын 2 дахь хэсэг бөгөөд цус судлал, ийлдэс судлалын мэдлэгийн хөгжлийн түүх, түүнийг криминалистик ба шүүх эмнэлэгт гэмт хэрэг мөрдөх, нотлоход хэрхэн ашиглаж ирсэн тухай өгүүлнэ. Номыг хуулийн сургуулийн оюутнууд, хуулийн байгууллагын ажилтнууд болон олон нийтэд зориулж бичжээ.

Хумхийн тоосон мөр

  • Зохиогч: Юрген Торвальд
  • Редактор: Бадарчи С., Эрдэнэбаяр М.
  • Он: 2019
  • Хуудас: 243
  • SBN 978-9919-21-464-7

Энэ ном Ю.Торвальдын өмнө гаргасан “Криминалистикийн зуун”, “Өнөөгийн криминалистик”-ын дараа криминалистикийн хөгжлөөр бичсэн 3 дахь хэсэг болно. Зохиолч тухайн үеийн хими, физик, биологи, эрдэс судлалын салбарын хөгжил дэвшлийн түвшин хийгээд, түүнийг эрүүгийн гэмт хэрэг мөрдөхөд хэрхэн чадварлагаар ашиглаж ирснийг шинжлэх ухаан-уран зохиолын хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн. Дээрх салбаруудын мэргэжилтнүүд өлөг тоос, хүн амьтны үс, сүлжмэл ба даавуу эдлэл, ургамал болон тэдгээрийн үр, тэсрэх хийгээд мансууруулах бодист шүүх шинжилгээ хийхэд зарцуулж байсан нөр их хөдөлмөрийг хуулийн сургуулийн оюутнууд, хуулийн байгууллагын ажилтнууд болон нийтэд таниулан хүргэх зорилгоор бичжээ.

Эрх зүйн ерөнхий онол

  • Зохиогч: Нямсүрэн Ч.
  • Он: 2019
  • Хуудас: 418
  • SBN 978-99929-8-114-8

Эрх зүйн ерөнхий онолыг хууль зүйн шинжлэх ухааны онолын ойлголт, эрх зүйн ухамсар, эрх зүйн хэлбэр, эрх зүйн харилцаа, хүн төрөлхтний нийтлэг асуудал ба эрх зүй гэсэн үндсэн 5 бүлэгт авч үзсэн байна

Криминалистикийн зуун

  • Зохиогч: Юрген Торвальд
  • Редактор: Бадарчи С., Эрдэнэбаяр М.
  • Он: 2019
  • Хуудас: 332
  • SBN 978-9919-21-462-3

Германы зохиолч Юрген Торвальдын “Криминалистикийн зуун” ном бол түүний шилдэг бүтээлийн нэг бөгөөд жанрын төрлөөрөө шинжлэх ухаан-уран зохиолд хамаар, криминалистикийн ухаан үүсэж хөгжсөн сонирхолтой түүхийг тодорхой эрүүгийн хэрэг мөрдөж, шүүн тасалсан жишээн дээр, детектив зохиолын хэлбэрээр бичжээ.

Монгол улсын иргэний хуулийн тайлбар

  • Зохиогч: Ё. Кают Э.Шпанглер ба бус
  • Орчуулсан: Жавхлан Б., Эрдэнэ-Очир Л.,
  • Он: 2018
  • Хуудас: 960
  • SBN 978-99962-825-0-8

Уг номын зохиогчид Монгол Улсын Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарыг боловсруулахдаа эх газрын эрх зүйн тогтолцоотой ХБНГУ, Швейцарь, Франц зэрэг улсын хуулийн тайлбар бичих арга, техникээс санаа авч, уг хуулийг зүйлчилсэн байдлаар тайлбарласан байна. Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарыг Герман, Швейцарийн хуульчдын хэрэглэж заншсан хууль зүйн шинжлэх ухааны онол ба шүүхийн практикийг хослуулсан хуулийн тайлбар (Code annote), түүнчлэн Францад хуулийн тайлбарын зэрэгцээ түгээмэл хэрэглэгддэг хууль зүйн сурах бичиг (traite manuel), хууль зүйн тайлбар толь (Repertoire) – ны хэрэглээний үүргийг зэрэг хангахуйцаар боловсруулжээ.