
Зуун жилийн ганцаардал
- Зохиогч: Габриэль Гарсиа
- Орчуулсан: Амардаваа Т.
- Он: 2017
- Хуудас: 512
- SBN 978-99978-50-32-4
Энэ удаа Колумбын нэрт зохиолч Нобелийн шагналт Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” номын зургаа дахь хэвлэлийг нэрт орчуулагч Г.Акимын орчуулгаар хүргэж байна.

Далан мянган хүлэг морьдын тоос
- Зохиогч: Жамъян Д.
- Он: 2018
- Хуудас: 471
- SBN 978-99978-686-2
Хүлэг морьдын тоос тэнгэрт босоо үлддэг гэнэм. Босоо тоостой морьд тэнгэрийн амьтан гэнэм. Хүлэг морьдын босоо тоосон дунд тамга, тэмдэг үсэг бичиг уул ус, ургамал ногоо домогт бөртэ чоно үзэсгэлэнт гоо марал монголчуудын үүх түүх сийлээстэй буй…Өнө эртний болоод өнөө цагийн монголчуудын хийморь хий-морь өөдөө байдаг нь хүлэг морьтой холбогдоно.

Халхын сайхан хүүхнүүд
- Зохиогч: Ойдов Б.
- Редактор: Эрдэнэбүрэн О.
- Он: 2016
- Хуудас: 518
- SBN 978-99973-3-436
Халх Монголын бүх цагийн үеийн ухаалаг, баатарлаг, авьяаслаг сайхан хүүхнүүдийн нэвтэрхий толь
XIII зуунаас XXI зууны эхэн үе хүртэлх Монгол улсын хялбаршуулсан түүхийг ухаалаг, авьяаслаг сайхан хүүхнүүдээр төлөөлүүлэн уншигч олондоо өргөн барьж байна. Эндээс монгол улсын мянган жилийн түүх нэвт гэрэлтэх болно. Энэ хорвоо тэртэй тэргүй хоосон. Гэвч мөнхүү хоосон хорвоод сайхан сайхан хүмүүс үд дундын нар шиг, үдшийн гялаан од шиг хоромхон гялалзаад өнгөрдөг. Гялалзаад өнгөрсөн, бас гялалзаж яваа тэр сайхан хүмүүсээ бид үе үехэн дурсан санагалзаж байх учиртай.

Сарны шувуу
- Зохиогч: Жамъян Д.
- Он: 2019
- Хуудас: 320
- SBN 978-99962-68-85-4
Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Жамъян “Сарны шувуу” хэмээх нэн шинэ цагийн романаа уншигч түмэндээ өргөн барьж байна.
…Цас даржээ. Уулыг цас дарахдаа Туул голын хөндийг нөмөрч, Улаанбаатар хэмээх үнсэн саарал хотыг чив чимээгүй дүнсгэр болгов. Энэ хот битүү амьсгаа аваад тэлчилж буй лимбэчинийг санагдуулна. Улаанбаатар хотод төрж өссөн Дорж хэмээх эрийн гурван үеийн намтарыг Хүн чулууны хөндий гэрчилнэ. Хүн чулууг нь нэгэн хуучин барилгын сууринд оруулж ивээд бетондож орхисон гэдэг. Тэр хүн чулуу эдүгээ аль барилгын сууринд хэвтэж байгаа бол… Тун ч хэрэгтэй чулуу байсандаг.
Гурван үеийн намтраа Дорж маш сайн бичихдээ ядуу ламын удам судар гэдгээ нуужээ. Чухамдаа тэдний үнэн намтар хаана ч бичигдээгүй бөгөөд Дотоодыг хамгаалах газрын төмөр сейфэнд хадгалагдаж буй хүнд төмөртэй, будаг нь мөлийсөн нагаан буу гурван үеийн намтрын гэрч болно…

Өвгөн тэнгис хоёр
- Зохиогч: Эрнест Хемингуэй
- Редактор: Төмөр Б.
- Он: 2016
- Хуудас: 130
- SBN 978-99973-1-366-9
Эрнест Хемингуэй энэ тууждаа нэг талаас байгаль, хүн хоёрын байнгын тэмцлийг харуулсан бол нөгөөтэйгүүр цөхрөл, итгэл найдварын тухай өгүүлжээ. Америкийн алдартай зохиолчийн амьд ахуйдаа хэвлүүлсэн хамгийн сүүлчийн бүтээл болох энэ туужаас Хемингуэйн алдар нэрд хүрсэн учир шалтгаан тус бүрийг олж харах боломжтой.

Өглөөний хүн
- Зохиогч: Сайшо Хироши
- Редактор: Гүнжилмаа Д.
- Он: 2008
- Хуудас: 158
- SBN 978-99962-48-221
Өглөө эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ. Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаас ангижирч, амьдралаа жолоодогч “Өглөөний хүн” болох 100 өдрийн хувьсгал, ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал, мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө, өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн агуу бүтээл. Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно.

Гүйж яваа эмэгтэй
- Зохиогч: Болор-Эрдэнэ Х.
- Редактор: Алтанцэцэг Б.
- Он: 2019
- Хуудас: 252
- SBN 978-99978-68-94-7
Харийн орныг зорин явсан өөрийн гэр бүл, хайртай аав ээжээсээ дөнгөж арваадхан насандаа ганцаараа хоцорч, балчир насанд ахдамаар бие даасан амьдралаар он жилүүдийг туулахдаа хэцүү бэрх бүхнийг даван өөрийн мөрөөдлийг бий болгож, эгэл жирийн монгол охиноос Холливудад хүрч чадсан авьяаслаг уран нугараач Чулуунзоригийн Отгончимэгийн туулж өнгөрүүлсэн ер бусын амьдралын түүхээс сэдэвлэн энэхүү бэсрэг романыг бичжээ.

Хун шувууны инээмсэглэл
- Зохиогч: Ойдов Б.
- Редактор: Эрдэнэбүрэн О.
- Он: 2019
- Хуудас: 160
- SBN 978-99978-837-7-3

Айн-Жалудын цавчилдаан
- Зохиогч: Ойдов Б.
- Редактор: Эрдэнэбүрэн О.
- Он: 2018
- Хуудас: 136
- SBN 978-9962-78-68-6
“Төрт ёс-Хаадын сан” байгууллагаас эрхлэн гаргасан “Жанжин цадиг” номонд багтсан зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын “Айн Жалудын цавчилдаан” туужид түүх сурвалжид тэр бүр дурдагдаж байгаагүй Араб дахины байлдан дагуулалтын талаар, мөн 1260 оны намар Синайн хойг дахь Айн Жалуд хэмээх газар монголчуудын хүлээсэн анхны ялгадал, Мисирүүдийн өөдөөс шархадсан арслан мэт дайрч ороод баригдсан Хэтбух жанжны тухай сэдвийг хөнджээ. Мөн энэ номонд зохиогчийн “Орлой мэргэн цагаан”, “Зүүн гарын мөхөл” хэмээх 2 тууж нь орсон байна. Манжийн дарангуйллын үед манай ноёд, вангуудаас 81 зоосны нүхээр хэрчигдэж хороогдсон хоёр хүн л байдаг аж. Нэг нь Хотгойдын шадар ван Чингүнжав, нөгөө нь Дарьгангын Сүрэгчин хошууны засаг ноён асан Орлой мэргэн Цагаан юмсанж. Энэхүү баримтат туужид Орлой мэргэн Цагаанаас гадна жанжин Д.Сүхбаатарын өвөг эцэг шилийн сайн эр Төгөө, түүний эцэг “Эрхий мэргэн” Элбэг, Элбэгийн журмын нөхөр “Сул хар” Балдоо, Догшин хутагт Данзанравжаагийн дотны хүн явсан шилийн сайн эр “Хилэн хормойт” Ашуу зэрэг олон арван бодит хүний амьдрал, хувь заяа дүрслэгдсэн болно.

Зун шиг инээд
- Зохиогч: Эрдэнэбүрэн О.
- Редактор: Оюунбаатар Д.
- Он: 2013
- Хуудас: 120
- SBN 978-99962-71-59-5
Сэтгүүлч, сурвалжлагч Ойдовын Эрдэнэбүрэн “Зун шиг инээд” номондоо улс төр, урлаг, спортын болон олны танил эрхэм хүмүүсийг нөхөрсөгөөр элэглэн, шүлэглэн бичжээ. Та эндээс ховорхон инээд, хошин аясыг мэдрэх болно.

Би дараагийн зуунд эргэж ирнэ
- Зохиогч: Жамъян Д.
- Редактор:
- Он: 2018
- Хуудас: 327
- SBN 978-99978-1-685-6
Нямгаваа ердийнхөөрөө зрительд суугаад жүжиг найруулж байгаа нь асаж буй гал…Б. Лхагвасүрэн
Монголын театрын урлагт одоо хийх шинэчлэл байхгүй. Бүгдийг Нямгаваа аль хэдийнээ хийчихсэн. Хошин шог дуулалт жүжиг сэтгэхүйн драм гээд бүгдийг…Г.Ганхуяг
Харагдах гэж ил гардаггүй, харах гэж далд байдаг ганц найруулагч Нямгавааг өрнө дорны хос морьтон гэвээс зохилтой…Б.Болдсайхан
Нямгаваа шиг найруулагч төрөхөд 100 жил хэрэгтэй…Б.Догмид
Нямгаваа найруулагчийн амьдрал уран бүтээлийн талаар та бүхэн уншаарай.

Хөх өвгөд
- Зохиогч: Жамъян Д.
- Редактор: Ойдов Б., Баясгалан А.
- Он: 2019
- Хуудас: 372
- SBN 978-99978-4-512-2

Чорос
- Зохиогч: Жамъян Д.
- Он: 2019
- Хуудас: 304
- SBN 978-99962-2-378-7
Дамдины Жамъян нь МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналтай. Тэрбээр “Өгөдэй хаан”, “Хөх өвгөд”, “Равжаа хутагт” зэрэг туульсийн роман бүтээхээр ажиллаж байна. Зохиогч маань Ойрадын бурханы шашины хувилгаан лам, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигтын нартад заларсаны 370 жилийн ой 2014 онд тохиох тул эл романаар ерөөл өргөж, эрхэм уншигч танаа Галдан бошигт хааны оюун санааны нууцад нэвтрэх “Чорос” романаа дэлгэж байна.

Дэлхийн сонгомол өгүүллэг
- Орчуулсан: Аюурзана Г.
- Редактор: Өлзийтөгс Л.
- Он: 2010
- Хуудас: 350
- SBN 978-99962-1-015-0
“Дэлхийн сонгомол өгүүлэг” ном нь XX зууны гоц өгүүллэгчдийн бүтээлийг хамруулснаараа ихээхэн сонирхол татаж буй антологи юм. Жойс, Кафка, Фолкнер, Кавабата, Набоков, Берхес Кортасар, Павич нарын аугаа зохиолчдоос гадна орчин цагийн үгийн урлагт дуулиан тарьж буй Японы Мураками, Хятадын Еэ Гуанчинь ба Ши Тиэшэн, Английн Линн Брайан нарын шилдэг өгүүллэгийг багтаасан эл томоохон түүврээс та 2008 онд Пулитцерийн шагнал хүртсэн Доминикан гаралтай Америкийн залуу авъяастан Хунот Диазын сонирхолтой зохиолыг уншаарай. Та бидний мэдэх, Оросын суут зохиолч Антон Чеховын урьд монгол хэлээр хөрвүүлэгдээгүй өгүүлэг ч багтсан байгаа. Мөн XX зууны хамгийн дуулиан тарьсан өгүүллэг гэгддэг, Ширли Жексоны “Сугалаа” өгүүллэгээс та зохиолч эмэгтэйн сэрдхийм өнгө аясаар бичсэн нийгмийн мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөгдөн ихийг бодох нь дамжиггүй. Энэ номноос та XX зууны шилдэг 33 өгүүллэгийг унших боломжтой.