ОУУБИС-ийн хичээлийн намрын улирлын 0-р долоо хоног 8 дугаар сарын 25-ны өдрөөс, хаврын улирлын 0-р долоо хоног 1 дүгээр сарын 25-ны өдрөөс тус тус эхэлдэг бөгөөд шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ ирүүлнэ.
- Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдөл хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 3 сарын өмнө буюу 5-р сард багтаан материалаа ирүүлэх ба зөвхөн намрын улиралд элсэлт авна.
- Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдлийг намрын улиралд элсэх бол 4 сарын 1-ээс 6 сарын 1-ний хооронд, хаврын улиралд элсэх бол 9 сарын 1-ээс 11 сарын 1-ний хооронд материалаа ирүүлнэ.
Шинээр элсэгч гадаад оюутны бүрдүүлэх материалууд:
- Бүх шатны дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулж, Монгол хэл дээр хөрвүүлсэн байна/
- Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл /Монгол, Англи хэл дээр/
- Хувийн намтар
- Анкет
- 3х4 хэмжээтэй цээж зураг (1%)
- Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /ДОХ, элэгний B, C вирус, тэмбүү, сүрьеэгийн шинжилгээг сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн байх/
- Профессор, багшийн тодорхойлолт /магистр, доктор оюутанд хамаарах ба англи хэл дээр бичигдсэн байна./
- Гадаад паспортын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
- Хэлний шалгалтын оноо / Монгол эсвэл Англи хэл/
- Банкны баталгаа, тодорхойлолт /Англи хэл дээр байна/