Хамтарсан хөтөлбөрүүд
ОУУБИС 90 гаруй гадаадын их сургуультай хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын их сургуулиуд зонхилох хувийг эзэлдэг.
Бакалаврын 2+2 хөтөлбөр
Бакалаврын 2+2 хөтөлбөр нь ОУУБИС-д 2 жил суралцсаны дараа БНСУ-ын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа их дээд сургуульд 2 жил шилжин суралцана. Шилжин суралцаж буй сургуулиас тавигдаж байгаа шаардлагыг хангасан, амжилттай сайн сайн суралцсан оюутнууд 50-100 хувийн тэтгэлэгт хамрагдана. 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны үндсэн шаардлага нь TOPIK шалгалтын оноо байна. Дэлгэрэнгүй->
Магистрын 1+1 хөтөлбөр
Магистрын 1+1 хөтөлбөр нь ОУУБИС-д 1 жил, ОУУБИС-тай хамтын ажиллагаатай их дээд сургуульд 1 жил суралцаж төгсөнө. Магистрын 1+1 хөтөлбөрт тавигдах шаардлага нь:
- ОУУБИС-ийн магистрантурт 1 жил суралцсан байх (ОУУБИС-д бакалавр төгссөн бол давуу талтай)
- Үнэлгээний голч дүн 3.0-оос дээш байх
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт TOPIK оноо нь 4-өөс түвшинд байх
- Сургалтын төлбөрийн хувьд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (KGSP), хамтын ажиллагаатай сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.
Оюутан солилцооны хөтөлбөр
ОУУБИС нь “Оюутан харилцан солилцож сургах гэрээ” байгуулсан гадаадын их, дээд сургуульд оюутан солилцоогоор суралцуулна. ОУУБИС-тай байгуулсан “Оюутан харилцан солилцож сургах гэрээ”-г үндэслэн, солилцоогоор явах оюутан бүрийн сурах хугацаа, судлах хичээлийн агуулга хэмжээ болон буцаж ирэх хичээлийн жил, улирлыг ерөнхий захирлын тушаалаар баталгаажуулах ба суралцах хугацаа 6 сар буюу хичээлийн нэг улирал, нэг жил буюу хичээлийн хоёр улирлаас хэтрэхгүй байна.
Тухайн жилд оюутан солилцоогоор суралцах сургууль, мэргэжил, оюутны тоог Гадаад харилцааны алба, Оюутны албанаас жич зарлан тавигдах шаардлага, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна. Дэлгэрэнгүй->