Дизайны тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатар олон улсын уралдаанд амжилттай оролцож байна.

2017-05-22 15:00:00

Олон улсын Улаанбаатарын  их сургуулийн дизайны тэнхмийн ахлах багш, Монголын усан будгийн нийгэмлэгийн гишүүн зураач С.Мөнхбаатар 2017 оны 3-р сарын 12-17 өдөр Албани улсын Тирана хотод зохион байгуулагдсан Олон улсын усан будгийн 2-р бенниальд хөргийн төрөлд “ Амт” бүтээлээрээ 2-р байранд шалгарчээ.

Тус Биеннальд 60 орны 400 гаруй зураачийн бүтээл өрсөлдсөнөөс С.Мөнхбаатарын бүтээл ийнхүү өндөр амжилт гарган Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн гялалзсан амжилт гаргажээ. 

 

 

 

Албаний биенналийн 2-р байрын шагнал 

 

Албанийн биенальд өрсөлдсөн “Амт” бүтээл

 

Мөн С.Мөнхбаатар нь 2017 оны 04-р сард Олон улсын усан будгийн холбооноос /International Watercolor Society/ эрхлэн гаргаж байгаа сэтгүүлийн уралдаанд залуу уран бүтээлчдийн төрөлд Ардын жүжигчин З.Цэндээхүүгийн хөргөөр 2-р байр эзэлжээ. 

Олон улсын усан будгийн холбооноос эрхлэн гаргадаг сэтгүүл 

 

Ардын жүжигчин З.Цэндээхүүгийн хөрөг

 

Түүний амжилтын буухиа үргэлжилсээр байгаа бөгөөд Туркийн Истанбул хотод уламжлал болгон зохиогддог “Golden Brush”6 дахь фестивальд “Эгчдүүс “ бүтээлээрээ оролцож дэлхийн шилдэг 20 бүтээлийн 7-д жагссан үзүүлэлтээрээ энэ оны 7 сард тус улсад Монгол улсаа төлөөлөн оролцох эрх аваад байгаа юм. Дизайны тэнхимийн ахлах багш зураач С.Мөнхбаатартаа сургууль хамт олных нь зүгээс баяр хүргэн цаашдын тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье. 

“Эгч дүүс” бүтээл