ОУУБИС-ийн Сувилахуйн салбарын мэргэжил сурталчилах өдөрлөг

2017-05-12 13:00:00

Олон Улсын Сувилагч нарын өдрийг тохиолдуулан сувилахуйн салбарын мэргэжил сурталчилах өдөрлөг 2017.05.03 –ны өдөр амжилттай явагдлаа. Тус өдөрлөгт Ерөнхий захирал У Дог Гю, захиргаа, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Нам Ги Ён суурь боловсролын тэнхимийн эрхлэгч Ким Ён Ил, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн захирал И, Тан ми,сувилахуйн салбарын багш нар, оюутан, ЕБС-ийн сурагчид оролцлоо.Энэхүү өдөрлөг

1.      Эрүүл мэндийн боловсрол зөвөлгөө, үзлэг хийх / Багш, Оюутан, ЕБС-ийн сурагчид/

2.      Монгол хүний эрүүл мэндэд нөлөөлж буй орчны нөлөөлөл Шилдэг постер шалгаруулах 

3.      Миний мэдэх хамгийн сайн сувилагч эссэ бичлэгийн улсын уралдааны дүн танилцуулж шагнал гардуулах

4.      ЕБС-ийн сурагчдад сувилахуйн тэнхим танилцуулах гэсэн 4 чиглэлээр явагдлаа. 

ОУУБИС-ийн Сувилахуйн тэнхимээс зохион байгуулсан мэргэжил сурталчилах өдөрлөг 2017-05-03 өдөр хичээлийн 2-р байранд болж өнгөрлөө.