БНСУ-д суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан “TOPIK-ийн бэлтгэл анги”-д элсэлт авч байна

2017-05-12 09:00:00

Дэлхийд гарах гарц ОУУБИС нь Солонгос, Америк, Орос, Хятад зэрэг улсын 80 гаруй их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Манай сургуулийн оюутнууд онцгойлон Солонгосын их сургуульд 2+2 систем, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж, сургалтын болон оюутны байрны төлбөр зэрэг олон хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Иймд Солонгосын их сургуульд суралцах сонирхолтой оюутнуудад зориулж эдгээр сургуулиудаас шаардах солонгос хэлний түвшин тогтоох (TOPIK 4-ээс дээш) шалгалтад бэлдэх “TOPIK-ийн бэлтгэл анги”-д та бүхнийг урьж байна.

Хугацаа: 2017-2018 оны хичээлийн жилийн 9-р сараас эхэлж 15 долоо хоног хичээллэнэ.

Элсүүлэх :

|  Шалгалт, ярилцлага авч, цаашид суралцах боломжтой гэж үзсэн оюутнуудыг голч дүнгийн оноогоор жагсаан, шалгаруулж элсүүлнэ.

Тавигдах болзол:

|  Солонгост суралцахыг хүсэж байгаа, өмнөх улиралд B+ болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх

|  Аялал, ажилд орох зэрэг өөр шалтгаанаар суралцах боломжгүй.

Хичээллэх:

|  Хичээл: Долоо хоногт 3 удаа (Даваа, Лхагва, Баасан) 15:30~16:30(60 минут) 

|  Хаана: Хичээлийн төв байрны 1 давхарт Сэжон хагдан (Сэжон хагдан төвийн сургалтаас шалтгаалж өөрчлөгдөх боломжтой.)

|  Элсэгчдийн солонгос хэлний түвшингээс шалтгаалж 1~3 бүлэгт хуваан хичээллэнэ.

Төлбөр: 10,000₮ (ном, сурах бичиг) 

Сургалт үнэгүй явагдана.

 

Хүсэлт хүлээж авах хугацаа: 2017.5.15~5.31 (эхний бүртгэл ), 8.25~ 9.4 (нэмэлт бүртгэл)

Холбоо барих: Сургалтын алба (9667-8133), Оюутны алба (9913-9661)

 

Солонгосын их сургуульд суралцах боломж 

1.      2+2 систем: Тус сургуульд 2 жил суралцсаны дараа Солонгосын их сургуульд 2 жил суралцаж, Солонгосын их сургуулийн дипломтой төгсөх

2.      Солилцооны оюутан: Солонгосын их сургуульд 1 жилийн хугацаанд суралцах

3.    Магистр, докторын сургалт: Тус сургуулийг төгссөний дараа Солонгосын их сургуулийн магистр, докторын сургалтад элсэн суралцах