Шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил “Монгол гэр бүлийн нэвтэрхий толь”-ийг Монголд анх удаа гаргалаа.

2017-05-11 07:00:00

“Монгол Өрх / гэр/ бүлийн нэвтэрхий тайлбар толь”

2017 оны 3-р сард уншигчдын гар дээр очиж байна.

Толь:

  • ИХ ГЭР БҮЛ
  • УДАМ УГСАА ЭРХЭМЛЭХ ЁС
  • УРАГ ТӨРӨЛ, ХАМААТАН
  • ГЭРЛЭЛТ
  • ГЭР БҮЛ
  • ГЭР БҮЛИЙН ЁС
  • ЭМЭГТЭЙ / ЭХНЭР/ - АЙЛ ГЭРИЙН ЭРДЭНЭ
  • ЖУДАГ ТӨГӨЛДӨР ЭР ХҮН
  • ГАЛ ГОЛОМТ ЭРХЭМЛЭХ ЁС
  • ХҮНДЭТГЭХ ЁС
  • ТУЛГАР ЭХИЙГ ЭНЭРЭХ ЁС
  • ХҮҮХЭДТЭЙ ХОЛБОГДОХ ЁС
  • ГЭР БҮЛ – ХҮНИЙ ЭРХ
  • ААШ АРАНШИН, ОНЦЛОГ
  • ГЭР БҮЛ – ЭДИЙН ЗАСАГ
  • ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮЖЛИЙН СУУРЬ ОЙЛГОЛТ – гэсэн бүтэцтэй.

Толины онцлог : Өмнөх тольд үгийн тайлбарыг Цагаан  толгойн үсгийн дараалал (А – Я )–аар  хийсэн бол энэхүү нэвтэрхий тольд агуулгыг нь гүнзгийрүүлэхийн хамтад уншигчдад өгөх өгөөжийг нь бодож дээрх 17 чиглэлээр тайлбарыг бичив.

Тайлбаруудад өнөөгийн хийгээд хойшид Гэр бүлийн хүрээнд хэрэглэгдэх үгнүүдийг хамрахыг хичээсэн. Энэхүү нэвтэрхий толь Монгол гэр бүлийн тайлбар толь бүтээх анхны оролдлого болж байгаа юм.

Толь нь иргэд олон нийт, суралцагчид, хойч үеийнхэн, судлаачдад зориулагдсан Монгол гэр бүлийн ёс заншил, уламжлал, орчин үеийг хамарсан онцлогтой.

                       

 

Тайлбар толийг : Академич Н.Бэгз, Хэл шинжлэлийн доктор Г.Батзаяа нар редакторлав.

 

 

                        САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЧ БАЙХ БОЛТУГАЙ.