“Өсвөр насны хүүхэдтэй ажиллах арга зүй” ур чадвар олгох сертификатын сургалт боллоо.

2017-04-12 14:00:00

Гэр бүл судлалын тэнхимээс нийслэлийн ЕБС-иудын нийгмийн ажилтнуудын дунд “Өсвөр насны хүүхэдтэй ажиллах арга зүй” ур чадвар олгох сертификатын сургалтыг 4 сарын 3-нд амжилттай зохион байгууллаа. Орчин үед техник, технологийн хурдацтай хөгжил, нийгэм сэтгэл зүйн хямрал зэрэг нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй, хөгжил, төлөвшилд онцгой нөлөө үзүүлж байна. Энэ нь багш, эцэг эх төдийгүй сургуулийн нийгмийн ажилтан нараас өвөрмөц харилцааг шаардаж байгаа юм. Тус сургалтын гол зорилго нь ЕБС-ийн нийгмийн ажилтан нарт өсвөр насны хүүхэдтэй ажиллах арга зүй, сэтгэл зүйн ур чадвар олгох явдал байв.