“Мэргэжлээрээ хэрхэн амжилт гаргах вэ?” сэдэвт уулзалт боллоо.

2017-04-12 09:11:00

ОУУБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимээс Социологи, гэр бүл судлалаар суралцаж буй нийт оюутнуудын дунд “Мэргэжлээрээ хэрхэн амжилт гаргах вэ?” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь тодорхой ажил, мэргэжлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд бие даан оролцож тодорхой чиглэлийн ажил, үйлчилгээг эрхлэх суурь мэдлэг чадварыг эзэмшихийн хамт өөрийнхөө төдийгүй хамт олны амьдралд өөрийн гэсэн байр суурьтай оролцож байгууллагын болоод шинжлэх ухааны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулан ажиллах бэлтгэлтэй мэргэжилтэн болж төлөвших, мэргэжлээрээ бахархах, амжилттай ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгох явдал юм.

Уулзалтад тус тэнхимийн шилдэг төгсөгчдийн нэг Х.Пүрэвдулам оролцож Социологи, гэр бүл судлалын мэргэжлээр суралцаж байгаа 1-4 курсын оюутнуудад “Миний мэргэжил-Миний бахархал” сэдвээр яриа хийж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.