Багш нарын нэгдсэн эрдэм шинжилгээний хурал

2017-04-11 16:00:00

ОУУБИС – аас жил бүр багш нарын нэгдсэн эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 04 сарын 07-ны өдөрШинжлэх ухааны тодорхой салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, цаашдын чиг хандлагыг илрүүлэхэд чиглэгдсэн, судалгааны арга, аргачлалд тулгуурласан, Монгол улсын шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх бүтээлийг бий болгох  зорилгоор зохион байгууллаа. Тус хаврын эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг Ерөнхий захирал У Дог Гю нээж үг хэллээ.

Багш нарын эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд урилгаар Боловсрол, соёл, шинлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь хүрэлцэн ирж, “Дээд боловсролын хөгжлийн тухай” сэдвээр илтгэл уншиж танилцуулсан.

Нэгдсэн хурлыг 6 салбарын хүрээнд зохион байгуулж, салбар бүрээс шалгарсан шилдэг 3 илтгэлийг ОУУБИС – ийн “Багш нарын нэгдсэн эрдэм шинжилгээний хурал”-д ирүүлэхээр удирдамжид заасан. Ийнхүү 9илтгэлийг нэгдсэн хуралд хэлэлцүүлсэн.

Шилдэг илтгэлүүдийг байр эзлүүлэхэд дараах оноолтын бүтцийг баримталсан. Үүнд онол арга зүйн үндэслэл, судалгааны арга барил эзэмшсэн байдал, өгүүллийн бичилт, бүтэц, сэдвийн шинэлэг болон практик ач холбогдол, илтгэх чадвар зэрэг 5 шалгуураар дүгнэн эрэмбэлэх замаар байр эзлүүлсэн.

Багш нарын нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн 9 илтгэлд өгсөн нийт 5 шүүгчдийн оноог нэгтгэн , дундаж үнэлгээг гаргахад дараах байдлаар байр эзэлж, шилдэг илтгэлүүдийг танилцуулж байна.

Тэргүүн байр: “Монголчууд хүлэг морийг эр хүний зориг тэвчээр, цог хийморийн жишиг хэмжүүр (etalon)болгодгийн учир” (Зүйр цэцэн үгийн жишээн дээр)

Монгол судлалын тэнхимийн ахлах багш, магистр Г.Гэрэлмаа

Дэд байр:Соёлын довтолгоо – Ахуйн соёлыг өөрчлөх хэрэгсэл болсон нь

Хүүхэд, нийгмийн халамжийн тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D), профессор Т.Намжил

 

Гутгаар байр:Хадны зурагт мөнхөрсөн Монгол овгийн тамга дүрсэлгээний хэв маягийг шинжих

Дизайны тэнхимийн ахлах багш, магистр Г.Лувсандандар

                       

Ийнхүү багш нарын нэгдсэнэрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсье.

 

 

Эрдэм шинжилгээний алба