Гэр бүл судлалын тэнхимийн оюутнуудын дадлагын тайлан хамгаалалт боллоо.

2017-03-26 09:00:00

3 сарын 15-нд Гэр бүл судлалын тэнхимийн 3,4-р курсын оюутнууд танилцах болон мэргэших дадлагын тайлан хамгаалалт болж, дадлагын хугацаанд юу сурсан мэдсэнээ тайлагналлаа. Дадлагын зорилго нь эзэмшсэн онолын мэдлэгтээ түшиглэн практик амьдралд ажиглалт хийж улмаар мэргэжлийн хичээлээр судалсан мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэн судалгаа, нийгмийн үйлчилгээний чадвар, дадал, арга зүйг олох явдал юм. Тэд өөрсдийн ирээдүйн ажлын байр болох дараах байгууллагуудад дадлага хийжээ. Үүнд:

-       Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

-       Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

-       Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар

-       Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, сэтгэл зүйн алба

-       Улаанбаатар хотын Цагдаагийн газар

-       Аймаг, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төвүүд

-       Good neighbors ОУ-ын байгууллага гэх зэрэг.