ОУУБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн бакалаврын болон магистрын хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо байгуулагдлаа.

2017-02-10 09:00:00

2017 оны 1 дүгээр сард ОУУБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн бакалаврын болон магистрын хөтөлбөрийн төгсөгчидийн уулзалт зохиогдож Гэр бүл судлаачдын мэргэжлийн холбоог байгуулахаар шийдвэрлэжээ.

Гэр бүл судлаачдын мэргэжлийн холбоо нь гэр бүлийн сайн сайхны төлөө олон талт судалгаа шинжилгээнд тулгуурласан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, холбооны гишүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж хамгаалах, мэргэжил, мэдлэг, мэргэшлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын зорилго нэгтэй байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, ашгийн бус, мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Тус холбоо эхний үйл ажиллагаа болгож Монгол Улсад гэр бүл судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлддэг болсны 10 жилийн ойн хүрээнд ОУУБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимтэй хамтран Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төгсөгчдийн эрдэм шинжилгээний ажлын эмхэтгэлийг гаргахаар болоод байна.