ОУУБИС-ийн Магистрантур, Докторантурын сургалтын 2016-2017 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийг хүлээн авлаа.

2016-09-27 08:57:00

ОУУБИС-ийн Магистрантур, Докторантурын сургалтын 2016-2017 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 10-р сарын 20-ны өдөр тус сургуулийн Олон улсын хурлын их танхимд болж өнгөрлөө. 

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий захирал У Дог Гю оролцож, шинэ элсэгчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү арга хэмжээнд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор профессор Б.Эрдэнэбат “Дэлхийн тавцанд хүрсэн Монгол эрдэмтдийн амжилтын өнөөгийн байдал” сэдвээр сонирхолтой лекц уншсан юм. 

Мөн Их Сурхуй Хүрээлэнгийн захирал У Га Шил /R, N., Ph.D/ “Төгсөлтийн судалгааны ажил бичих аргачлал” сэдвээр лекц уншсан нь нийт оюутнуудад сонирхолтой байлаа.