Дизайны тэнхимийн ахлах багш Д.Сайхансувдын дизайн, зохион бүтээх инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан “ХАР ЗУРАГ-БАЙГУУЛАЛТ” нэртэй гарын авлага хэвлэгдэн гарлаа.

2016-10-06 08:00:00

Дизайны тэнхимийн ахлах багш Д.Сайхансувдын дизайн, зохион бүтээх инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан “ХАР ЗУРАГ-БАЙГУУЛАЛТ” нэртэй гарын авлага хэвлэгдэн гарлаа. Номын сан,  дэлгүүрүүдэд зарагдаж байгаа Монгол хэл дээрх хар зургийн номнууд нь онол давамгайлсан байдаг бол дадлага ажлын номнууд нь Хятад Өвөрмонголын сургуулийн оюутнуудын ажлын эмхэтгэн гаргасан номнууд ихэвчлэн байдаг.

Харин уг ном нь зохиогчийн 100 хувь өөрийн гараар зурж бүтээсэн онол дадлага хосолсон, зургууд нь дагаж хуулбар хийхэд зориулагдсан дэс дараалал бүхий ном болсоноорооо давуу болжээ. Д.Сайхансувд багшид цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!