Ном унших сарын аяныг тохиолдуулан номын баярын арга хэмжээг номын сангаас явуулах ажлын хөтөлбөр

2016-10-06 08:00:00

Зорилго: Оюутнуудыг номонд дуртай болгох, ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авах, чадвар эзэмшүүлэх, сурах идэвх санаачилгыг өрнүүлэхэд оршино.

 

 

Нээлтийн ёслолын үйл ажиллагаа– үүдний танхимд болно. 2015-10-06-ны 11 40-өөс нээлт хийнэ.

 

1.      Ном унших сарын аяныг нээж сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Сүхбаатар үг хэлнэ

2.      Номын сангийн эрхлэгч өдөрлөгийн талаар товч танилцуулна 

3.      “Номтой нөхөрлөе” клубийн гишүүдийг “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номын 7 дадлаар сургах, хүсэл тэмүүллийг хөгжүүлэх, идэвхжүүлэх,

Энэ нь 9 сарын 28-аас эхлэн 7 хоног бүр 7 багт хуваагдан 7 манлайллын тойргоор аялах аянг эхлүүлээд явж байна.

4.      “Номтой нөхөрлөе” клубийн гишүүд 1 сарын дараа буюу 10 сарын 28-нд 7 дадлын хэрэгжилтээрээ тайлан тавина.

 

5.      “Найргийн гэгээ 2016” наадам:

Наадмын зорилго:

·         Оюутны гоозүйн мэдрэмжийг хөгжүүлэх,

·         Авьяасыг нь хөхүүлэн дэмжих,

·         Нинжин сэтгэлтэй, энэрэнгүй хүмүүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах болно.

 

Хамрах хүрээ:

 

Шүлэг, өгүүллэг бичих, уран унших авьяас, сонирхолтой I-IY ангийн оюутан залуус хамрагдах боломжтой.

 

Бүртгэл:  2016.10.10-10.25 хүртэл, Номын сангийн ЭШСТөвд, 103 тоотод (B байр, 1 давхар)

 

Наадмын үе шат:

Яруу найраг, богино өгүүллэг

Уран уншлага

           

         I шатанд оролцогч 1-2 бүтээлээ битүүмжлэн, овог нэр, код, анги, утасны дугаараа тодорхой бичиж, 2016.10.20-ны өдрийн 16 цагаас өмнө номын сангийн ЭШСТөв-д ирүүлнэ.

            II шатанд шалгарсан бүтээлийг 2016.10.25-ны өдрийн “Найргийн гэгээ 2016” яруу найраг, богино өгүүллэгийн  наадамд оролцуулан, шалгаруулна.

Шагналт байр I-III байр эзлүүлнэ.

 

          Уран уншлагад оролцох оюутнуудыг 2016.10.25-ны өдрийн “Найргийн гэгээ 2016” яруу найраг, богино өгүүллэг, уран уншлагын наадамд оролцуулан, шалгаруулна.

Шагналт байр I-III байр эзлүүлнэ.

 

6.      Уншсан номын сэтгэгдэл бичих уралдаан:

“Хувь хүний менежментийн дэвтэр”  /Гун Бён Ху/

                  “Өнөөдөр амьдрах зарчим”  Жон Максвэл/ 2 номын аль нэгээр нь А4-ийн 4 нүүр сэтгэгдэл бичиж 10 сарын 25-нд хураалгаж “Найргийн гэгээ 2016”  уралдаан дээр шагналыг гардуулна. 1-3 байр эзлүүлнэ.

7.      “Оюутан бүр уншигч” номын сангийн програмаас шүүж 1 сарын хугацаанд олон ном уншсан уншигчаар 1 оюутныг шалгаруулж тэтгэлэгт хамруулна.

8.        “Танин  мэдэхүй“ шинэ номын сурталчилгаа үзэсгэлэн- номын сангийн коридорт  байрлана.

9.      “Номын эмч” Номтой нөхөрлөх клубийн гишүүд болох 7 багууд ажиллах.

10.  Хүүхдийн төв номын сангийн Е номын сантай танилцах /номын санч нарыг цахим номын сан үзүүлэх, туршлага судлуулах/  10 сарын 27

11.  Номын худалдаа зохион байгуулах  үүдний танхимд мөн Сургуулийн А байрны хэвлэлийн чөлөөт уншлага болон бие даалтын танхимд номын худалдаа тогтмол гарч байна.

12.   “Зөөврийн уншлага” үйлчилгээ дотуур байрны оюутнуудад номоор үйлчлэх “Номтой нөхөрлөе” клубийн гишүүд

 

 

Та  бүхэн  өргөнөөр оролцоно уу!

 

ОУУБ-ын Их сургуулийн Номын сан